Витамин Д-гийн хэрэглээгээ нэмэгдүүлэхийг дэлхийн эрдэмтэд уриаллаа

2021 оны 6 сарын 08

Arslan.mn

Дэлхийн 200 гаруй эрдэмтэн судлаач COVID-19-ийн эрсдэлээс хамгаалахын тулд хүн амынхаа витамин Д-гийн хэрэглээг нэмэгдүүлэхийг улс орны Засгийн газруудад уриаллаа. Учир нь судалгаагаар витамин Д-гийн хэрэглээ багатай хүн COVID-19-ийн халдвар авсан тохиолдолд эмнэлэгт хэвтэх болон нас барах магадлал нь өндөр гэсэн дүн гарчээ. Энэ талаарх дэлгэрэнгүй мэдээллийг “vitaminDforAll.org” сайтаас орчуулан хүргэж байна.

Витамин Д амин дэмийн талаар хүн бүр зайлшгүй мэдэх шаардлагатай ч ихэнх хүний энэ витамины талаарх мэдлэг хангалттай байдаггүй. Витамин Д нь бидний бие дэх дасан зохицох чадвартай олон мянган ген болон өвчнийг эсэргүүцэх дархлааны үйл ажиллагааг зохицуулдаг. Тиймээс цусан дахь витамин Д-гийн хэмжээ өндөр байвал SARS-CoV-2 халдвар авах магадлал буурахаас гадна халдвар авсан тохиолдолд хүндрэх эрсдэл багасна. Үүнээс гадна витамин Д нь COVID-19 халдварыг эмчлэхэд өндөр үр дүнтэйг олон тооны судалгаа баталжээ. Хүний биед байх ёстой витамин Д-гийн зохистой хэмжээний тухайд хоёр өөр байр суурьтай байна. Тухайлбал, ихэнх Засгийн газрын харьяат байгууллагууд 20 нанограмм/милилитрээс бага  Д витамин хэрэглэх нь хангалтгүй гэсэн бол анагаах ухааны эрдэмтэд болон эрүүл мэндийн нийгэмлэгүүд  30 нанограмм/милилитр  витамин Д ч хангалтгүй хэмээн үзэж байна. Гэхдээ ихэнх хүний Д амин дэмийн хэмжээ дээр дурдсан тунгаас бага түвшинд байгаа юм. Тодруулбал, дэлхийн хүн амын 33 хувь нь 20 нанограмм/милилитрээс бага Д витамин хэрэглэдэг, 50 гаруй хувь нь 30 нанограмм/милилитр  витамин Д хэрэглэдэг буюу энэ төрлийн витамины дутагдалд оржээ. Улирлаар нь авч үзвэл өвлийн улиралд Д витамины дутагдлын хэмжээ улам нэмэгддэг байна. Үүнээс гадна илүүдэл жинтэй, харанхуй орчинд ажилладаг эсвэл асрамжийн газрын гэсэн хэд хэдэн зорилтот бүлгийнхний тухайд Д витамины дутагдал бүр илүү их байдаг аж. Тиймээс энэ бүлгийнхэн COVID-19 халдвар өртөх магадлал нь маш их байна.

Хүмүүсийн 97 хувь нь өдөрт зайлшгүй шаардлагатай 20 нанограмм/милилитр  Д витаминаа авахын тулд 3875 ОУН тун (97mcg), 30 нанограмм/милилитр Д витаминаа авахын тулд 6200 ОУН тун (155mcg) Д витамин буюу үндэсний зөвлөмжнөөс их тунг хэрэглэх ёстой. Харамсалтай нь АНУ-д хийсэн судалгаагаар хүмүүсийн зайлшгүй авах ёстой Д витамины хэрэглээ 10 нанограмм/милилитрээс бага гэсэн дүн гарчээ. 

Гэвч витамин Д бусад эмнээс илүүгээр COVID-19 халдварыг эмчлэхэд хүчтэй нөлөө үзүүлж байгааг баталсан олон тооны судалгаа гарсан энэ үед хэрэглээгээ нэмэгдүүлэх нь зайлшгүй юм. Түүнчлэн COVID-19 халдварт Д витамины дутагдалтай хүн их өртөөд зогсохгүй нас барах нь өндөр байгааг дэлхийн эрдэмтэд нотолсоор байна. Та Д витамины зохистой тунг хэрэглэх нь маск зүүж халдвараас сэргийлэхтэй агаар нэг юм. Тиймээс бид бүх орны Засгийн газар, эмч, эрүүл мэндийн ажилтнуудыг цар тахал алга болтол насанд хүрсэн хүн амынхаа Д витамины хэрэглээг нэмэгдүүлэхэд онцгойлон анхаарч, дараах зөвлөмжийг хэрэгжүүлэхийг уриалж байна. Үүнд:

1. COVID-19-ийн эрсдэлийг бууруулж байгаа нь нотлогдсон тул 30 нанограмм/милилитрээс багагүй Д витаминыг бүх эх үүсвэрээс хангахад анхаарах

2. Насанд хүрэгчид өдөрт 4000 ОУН хамгийн багадаа  2000 ОУН Д витамин хэрэглэх. Илүүдэл жинтэй болон харанхуй орчинд амьдардаг бол хэмжээг нэмэгдүүлнэ.

3. Насанд хүрэгчид 2-3 долоо хоногийн турш 250 мг 10000 ОУН тун витамин Д хэрэглэх ёстой.

4. Халдвар авсан тохиолдолд 25 гидрокси Д3 эсвэл calcifediol хэрэглэх нь зүйтэй.

 

Б.Должинжав

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
627614
0 эможи

keyboard_arrow_up