ЭМД-ын шимтгэлээ өөрөө хариуцан төлөх даатгуулагчид хэн багтах вэ?

2021 оны 6 сарын 06

Arslan.mn

Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газар /ЭМДЕГ/ иргэд даатгуулагчдадаа чирэгдэлгүй түргэн шуурхай үйлчлэх үүднээс "Хэрэглэгчтэй харилцах төв"- тэй болж 1800-1363 лавлах утсаар мэдээлэл хүлээн авч, зөвлөгөө мэдээлэл өгч ажиллаж байгаа.

Тэгвэл тус газрын Хэрэглэгчтэй харилцах төвийн 1800-1363 лавлах утсанд ирсэн дуудлагын ихэнх хувийг ЭМД-ын шимтгэл төлөлт, иргэний овог, нэр зөрсөн, хүүхдийн регистрийн дугаар болон бүртгэлтэй холбоотой асуултууд эзэлж байгаа аж.

Даатгуулагч та хамгийн хялбар бөгөөд хурднаар E-daatgal, E-barimt аппликэйшнуудыг гар утсандаа суулгаж шимтгэлээ төлөх боломжтой.

Харин шимтгэлээ өөрөө хариуцан төлөх даатгуулагчид хэн багтах вэ?

  • Аж ахуйн нэгж, байгууллагын ажилтан
  • Хувиараа хөдөлмөр эрхлэгч
  • Малчин
  • Тодорхой ажил хөдөлмөр эрхлээгүй иргэн, гадаадын иргэн харьяалалгүй хүн
  • Их, дээд сургууль, коллеж, мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвийн суралцагч нар хамаарна.

Шимтгэлээ өөрөө төлж буй буюу Ажил хөдөлмөр эрхэлдэг иргэдийн төлөх шимтгэлийн тухайд хөдөлмөрийн хөлс, түүнтэй адилтгах орлогын 4-өөс доошгүй хувь байх ба ажил олгогч хувиар даатгуулагч-2 хувийг тус тус хариуцан төлнө.

 Бусад хувиараа хөдөлмөр эрхлэгч, малчин, тодорхой ажил хөдөлмөр эрхлээгүй иргэн, гадаадын иргэн харьяалалгүй хүн, Их, дээд сургууль, коллеж, мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвийн суралцагч нар хөдөлмөрийн хөлсний доод хэмжээний 1 хувиар тус тус өөрөө төлнө.

Arslan.mn

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
1
angry an post
627555
1 эможи

ESUIGEN
2021-06-06 14:48
Прадхан үндэсний эмнэлгийн ачаар Прадхан эмч миний бөөрийг 2.223.746.107.44 төгрөгөөр (780.000 доллар) худалдаж авсны дараа би Хятадад байрладаг Монгол улсаас Есүйген Есү байна. Хэрэв та бөөрөө зарахыг хүсвэл тэдэнтэй шууд холбоо бариарай DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM 91424323800802. Одоо хэрэгжүүлэх. Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна; Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, 91424323800802.имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COMYнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар) WhatsApp: 157444437443
ЭМДЕГ

Холбоотой мэдээ

keyboard_arrow_up