КОВИД-19 өвчний хүндрэлээр нэг өдөрт хамгийн олон буюу 13 хүн НАС БАРЛАА

2021 оны 6 сарын 04

Arslan.mn

Сүүлийн 24 цагийн хугацаанд 1189 хүнээс халдвар илэрч, манай улсад бүртгэгдсэн нийт тохиолдол 62585 боллоо. 

  • Улаанбаатарт 989 халдвар илэрч, нийт 55409
  • Орон нутагт 198 халдвар илэрч, нийт 6445 тохиолдол боллоо гэж Эрүүл мэндийн яамнаас мэдээлэв.

Харамсалтай нь өнгөрсөн хоногт коронавируст халдвар, КОВИД-19 өвчний нэн хүнд хэлбэрээр 13 хүн нас барсан байна.

Тодруулбал,

  • Улаанбаатар хотод 76 настай эрэгтэй,
  • 86 настай эмэгтэй, 77 настай эмэгтэй,
  • 72 настай эмэгтэй,
  • 82 настай эмэгтэй,
  • 47 настай эмэгтэй, 
  • 57 настай эмэгтэй,
  • 66 настай эрэгтэй,
  • 91 настай эмэгтэй,
  • 74 настай эрэгтэй, 
  • 66 настай эрэгтэй нар коронавируст халдвар авсны улмаас эмнэлэгт хэвтэн 10 гаруй хоногийн хугацаанд эмчлүүлж байгаад КОВИД-19 өвчний нэн хүнд хэлбэрээр нас баржээ. 

Мөн 64 настай эмэгтэй Булган аймгийн голомтоос тавдугаар сарын 23-нд онош батлагдан эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаад нас барсан бол 64 настай эрэгтэй Төв аймгийн голомтоос, онош батлагдан, эмнэлэгт эмчлүүлж байгаад нас барсан байна.

Түүнчлэн сүүлийн 24 цагт 829 хүн эдгэрсэний 389 нь эмнэлгээс, гэрийн хяналтаас хөнгөн хэлбэрийн оноштой эмчлэгдэж байсан 440 хүн эдгэрлээ. Ингээд улсын хэмжээнд нийт эдгэрсэн хүний тоо 52.818 болж байна.

Талийгаачдын ар гэр, төрөл төрөгсдөд гүн эмгэнэл илэрхийлье.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
5
ouch an post
confuse an post
3
angry an post
1
627515
9 эможи

Зочин
2021-06-04 14:09
Хөөрхийс тэтгэврийн настангууд л нас бараад л байна аа даа эмчилж чаддаггүй өрөвдмөөр юм. Бурхан минь ум ма ни ба да ми хум
Зочин
2021-06-04 13:46
Enethegees oruulsiinbn mutasi gedegiig n tegj oilgoloo
keyboard_arrow_up