“Сүрьеэ-КОВИД-19“ халдварын илрүүлэг үзлэгт аж ахуй нэгж, байгууллагуудаас 370 гаруй иргэн хамрагджээ

2021 оны 6 сарын 04

Arslan.mn

Глобал сангийн дэмжлэгтэй Сүрьеэгийн төслийн хүрээнд сүрьеэгийн идэвхтэй илрүүлгийн үйл ажиллагааг зохион байгуулан ажиллаж байна. Энэ хүрээнд сүрьеэгээр өвчлөх эрсдэлт бүлгийн хүн амд сүрьеэгийн идэвхтэй илрүүлэгийг коронавируст халдварын үзлэг шинжилгээтэй хамтруулан хийх "Сүрьеэ-КОВИД-19" халдварын илрүүлэг үзлэгийг энэ сарын 02-ны өдөр  Баянзүрх дүүргээс эхлүүлсэн. 

Тэгвэл тус арга хэмжээний хүрээнд Монголын Сүрьеэтэй Тэмцэх Нийгэмлэгээс аж ахуй нэгж, байгууллагуудын дунд сүрьеэгийн эрт илрүүлгийн үзлэгийг дүүргийн Эрүүл мэндийн төвүүдтэй хамтран хийхээр бэлтгэлийг ханган ажиллаж байна.

Өнөөдрийн байдлаар Баянзүрх дүүргийн эрүүл мэндийн төв болон МАРАЛ эрүүл мэндийн төвтэй  хамтран "Сүрьеэ-ковид 19" үзлэгийг эхлүүлээд байгаа бөгөөд үзлэгт 370 гаруй иргэнийг хамруулсан байна.

Мөн байгууллага, аж ахуй нэгжүүд үзлэгтээ идэвхтэй хамрагдахыг уриалж байна.

Arslan.mn

Arslan.mn

Arslan.mn

Arslan.mn

Arslan.mn

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
1
627510
1 эможи

Сүрьеэ

Холбоотой мэдээ

keyboard_arrow_up