ЭМЯ-д КОВИД-19 вирус илрүүлэх тест хандивлалаа

2021 оны 6 сарын 03

Монос Группийн харьяа Тимус Фарма ХХК-иас ЭМЯ-д БНСУ-ын “SD BIOSENSOR Inc” компанид үйлдвэрлэсэн 10.000 ширхэг КОВИД-19 вирус илрүүлэх тестийг хандивлалаа.

Дэлхий дахинд тулгарсан Ковид-19 цар тахалтай тэмцэх бүх нийтийн үйлст Монос Групп нь шаардлагатай эм тариа, амин дэм, тэжээллэг хүнс болон ариутгал халдваргүйжүүлэлтийн бараа бүтээгдэхүүнийг тасралтгүй үйлдвэрлэх, ханган нийлүүлэх ажлыг хийсээр байна. Түүнчлэн Монос Групп нь нийгмийн хариуцлагын хүрээнд цар тахалтай тэмцэж ажиллж буй УОК, ЭМЯ, эмнэлэг эрүүл мэндийн байгууллагуудын үйл ажиллагаанд дэмжлэг болж хагас тэрбум гаруй төгрөгийн хэрэгцээт бараа бүтээгдэхүүнээр хандив дэмжлэг үзүүлээд байгаа билээ.

Энэ удаад Монос Группийн харьяа Тимус Фарм ХХК-ийн зүгээс БНСУ-ын “SD BIOSENSOR INC” компанид үйлдвэрлэсэн 10.000 ширхэг буюу 150 сая төгрөгийн үнэ бүхий Ковид-19 цар тахлын вирусийн антиген илрүүлэх “STANDARD Q COVID-19 Ag” хурдавчилсан тестийг ЭМЯ-д хандивлаж хүлээлцэх арга хэмжээ өнөөдөр ЭМЯ-д зохион байгуулагдав.

Энэхүү Ковид-19 вирусийн антиген илрүүлэх хурдавчилсан тест нь олон улсад хамгийн өргөн хэрэглэгдэж байгаа ба ДЭМБ-аас хүлээн зөвшөөрөгдсөн цөөн оношлууруудын нэг болоод байгаа юм.

Нийгмийн хариуцлагыг эрхэмлэж ард иргэдийн эрүүл энхийн аюулгүй байдлын төлөө хандив туслалцаа үзүүлсэн БНСУ-ын “SD Biosensor Inc” компани болон “Монос Групп” компанийн нийт хамт олонд Эрүүл Мэндийн Яамны зүгээс талархал илэрхийлсэн байна.

 

 
  •  
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
627485
0 эможи

keyboard_arrow_up