ЭМЯ: Улаанбаатарт 1052, орон нутагт 91 хүнээс халдвар илэрч, ГУРВАН хүн эндлээ
2021 оны 6 сарын 02
ЭМЯ-аас коронавируст халдварын нөхцөл байдлын мэдээллийг танилцуулж байна.
Сүүлийн 24 цагийн хугацаанд 7102 хүнд шинжилгээ хийхэд коронавируст халдварын 1143 тохиолдол бүртгэгдлээ. Ингэснээр улсын хэмжээнд бүртгэгдсэн нийт халдварын тоо 60,372 болж байна. Шинээр бүртгэгдсэн халдварын
- 1052 нь Улаанбаатар хотод
- 91 нь Орон нутагт байна.
Мөн хугацаанд 685 хүн эдгэрч, нийт эдгэрчээ. Ингэснээр халдвар авч эдгэрсэн хүний тоо 51,448 болов.
Өнгөрсөн хоногт гурван иргэн коронавируст халдварын улмаас эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаад нас барлаа.
Тодруулбал
- тавдугаар сарын 19-нд онош нь батлагдсан 80 настай эрэгтэй
- тавдугаар сарын 17-нд онош нь батлагдсан 67 настай эмэгтэй
- тавдугаар сарын 13-нд онош нь батлагдсан 43 настай эрэгтэй нар КОВИД-19 өвчний нэн хүнд хэлбэрээр нас барсан. Талийгаачдын ар гэр, төрөл төрөгсдөд гүн эмгэнэл илэрхийлье" гэлээ.
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
2
627434
2 эможи
ARSLAN.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс