ЭМЯ-наас хатуу хөл хорио тогтоох санал гараагүй
2021 оны 5 сарын 28
Эрүүл мэндийн яамнаас цаг үеийн асуудлаар ээлжит мэдээллээ өглөө. Сүүлийн 24 цагт 785 хүнээс халдвар илэрч, нийт батлагдсан тохиолдол 55852 болж, дөрвөн хүн нас барсан байна.
Сүүлийн өдрүүдэд олон нийтийн сүлжээгээр ЭМЯ-наас ерөнхийлөгчийн сонгуулийн дараа хатуу хөл хорих талаар санал гаргалаа гэсэн мэдээлэл явсан бөгөөд энэ талаар тус яамны Хэвлэлийн төлөөлөлч Б.Ууганбаяраас тодруулахад:
" ЭМЯ-наас хатуу хөл тогтоох талаар санал, хүсэлт огт гаргаагүй. Дархлаажуулалтын ажил эрчимтэй явагдаж байна. Өнөөдрийн байдлаар нийслэлийн иргэдийн 99 хувь нь дархлаажуулалтад хамрагдсан. Ирэх сарын 15-н гэхэд Монгол Улсын ихэнх иргэд вакцинд бүрэн хамрагдсан байхаар тооцоолон ажиллаж байна"
Иймээс иргэд та бүхэн вакциндаа бүрэн хамрагдаж халдвар хамгааллын дэглэмээ баримтална уу.
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
2
627341
2 эможи
Зочин
2021-05-28 15:18
Тийм байлгүй дээ
ARSLAN.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс