Х.Бат-Оргил: Edaatgal аппликэйшнээр төлсөн эрүүл мэндийн даатгал 4-6 минутад баталгааждаг

2021 оны 5 сарын 27

Arslan.mn

Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын Мэдээлэл технологийн хэлтсийн дарга Х.Бат-Оргил эрүүл мэндийн даатгалын цахим шинэчлэлийн талаар өнөөдөр мэдээлэл өглөө. 

Тэрбээр "Эрүүл мэндийн даатгалын байгууллага нь 2018 онд байгуулагдсан цагаасаа хойш үйлчилгээнүүдээ үе шаттайгаар цахимжуулж байна. Үүнээс онцолбол, өмнө нь иргэд эрүүл мэндийн даатгалаараа үйлчилгээ авахдаа заавал цэнхэр дэвтэртээ тамга даруулж, төлбөр төлсөн гэдгээ баталгаажуулдаг байсныг шийдсэн. Тодруулбал, цэнхэр дэвтрийг халж, даатгал төлсөн тухай мэдээллүүдийг цахим мэдээллийн санд тухай бүрд нь бүртгэдэг боллоо. Ингэснээр гэрээтэй байгууллагууд мэдээллийг шууд нягталдаг болсон" гэв.

Эрүүл мэндийн даатгал нь албан журмынх тул төлөөгүй бол эмнэлгээр үйлчлүүлэхэд хүндрэл гардаг. Тиймээс даатгалын үйлчилгээг хүртээмжтэй болгож, түргэн шуурхай авах боломжийг бүрдүүлэхийн тулд e-daatgal аппликэйшнийг хэрэглээнд нэвтрүүлжээ. Энэхүү аппликэйшний давуу тал болон хэрхэн хэрэглэх талаар ЭМДЕГ-ын Мэдээлэл технологийн хэлтсийн дарга Х.Бат-Оргил "Уг аппликэйшнээр даатгалын төлбөрөө хийвэл 4-6 минутад төлбөр төлөгдсөн нь бүртгэгдэж, үйлчилгээний эрх нь нээгдэнэ. Өмнө нь иргэд даатгалаа төлөхийн тулд банкны дараалалд зогсох шаардлагатай байсан.

Мөн эрүүл мэндийн даатгалын үйлчилгээтэй холбоотой төлбөрийн асуудлыг хянах, зөрчлийг арилгах боломжтой болсноос гадна иргэд хаанаас ямар төрлийн үйлчилгээнүүд авснаа харж болно. Хэрэв даатгуулагч тухайн үйлчилгээг аваагүй бол мэдэгдэл хүргүүлснээр бид дараагийн хяналтын ажлыг хийх юм. Түүнчлэн эрүүл мэндийн байгууллагын үйлчилгээний чанарт үнэлгээ өгч, нэмэлтээр эм, тарианы төлбөр нэхсэн бол энэ тухай санал гомдлоо гаргах боломжтой" хэмээлээ.

 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
627321
0 эможи

keyboard_arrow_up