ГССҮТ гемодиализ эмчилгээний NIPRO- NCU 18 аппаратыг тусламж үйлчилгээндээ шинээр нэвтрүүлж эхэллээ
Гэмтэл Согог Судлалын Үндэсний Төв нь эрүүл мэндийн тусламж үйлчилгээний төрлөө нэмэгдүүлэн олон улсын дэвшилтэд технологийн шийдэлтэй NIPRO- NCU 18 аппаратыг суурилуулан бөөрний хурц дутмагшлын үеийн гемодиалез эмчилгээг эрчимт эмчилгээний тусламж үйлчилгээндээ шинээр нэвтрүүлж эхэллээ.
Ингэснээр осол гэмтэл, үжлийн халдвар, хордлого болон түлэнхийн өвчний хүндрэлийн улмаас бөөрний дутагдалд орох эрсдэлийг бууруулах боломжтой боллоо.
Тус төвийн гемодиалез эмчилгээний багийн хамт олон өнөөдөр түлэнхийн өвчний хүндрэлээс бөөрний хурц дутагдалд орсон анхны үйлчлүүлэгчид гемодиалез эмчилгээг хийж эхэллээ.
Эрчимт эмчилгээний клиник бие даасан гемодиалез эмчилгээний тасгийн үйл ажиллагааг Эмчилгээ эрхэлсэн дэд захиарал Р.Гантуяа нээж гемодиалез эмчилгээний тасгийн эмч Ө.Бямбаринчин сувилагч Б.Бурмаа инженер Б.Ариунболд, түлэнхийн эрчимт эмчилгээний эмч Мөнхбаяр болон УГТЭ гемодиалезийн эмчилгээний хамт олонтой хамтран гемодиалез эмчилгээг амжилттай хийлээ.
Ингэснээр цаашид тус багийн хамт олон тусламж үйлчилгээний төрлөө нэмэгдүүлж хэвлийн диалез эмчилгээг нэвтрүүлэх зорилготой болж байна.
Гемодиалез эмчилгээний эмч Ө.Бямбаринчин тэрээр хэлэхдээ: Юуны өмнө гемодиалезийн эмчилгээний тасаг байгуулан эрчимт эмчилгээний болон гемодиалезийн эмчилгээний аппарат тоног төхөөрөмжөөр бүрэн тоноглосон тасгийг шинээр байгуулж өгсөн байгууллагын удирдлагууд болон эмнэлгийн хамт олондоо баярлалаа. Түүнчлэн гемодиалезийн эмч болон сувилагч, инженерийг мэргэшүүлсэн багш нартаа баярлалаа.
Цаашид манай багийн хамт олон тусламж үйлчилгээний төрлийг нэмэгдүүлж хэвлийн диалез эмчилгээг нэвтрүүлэх боломжтой болоо.