ЭМД-ын лавлах утсанд 15 цагийн байдлаар 480 гаруй иргэн холбогдож зөвлөгөө, мэдээлэл авчээ

2021 оны 5 сарын 24

Arslan.mn

Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газар /ЭМДЕГ/ иргэд даатгуулагчдадаа чирэгдэлгүй түргэн шуурхай үйлчлэх үүднээс "Хэрэглэгчтэй харилцах төв"- тэй болж 1800-1363 лавлах утсаар мэдээлэл хүлээн авч, зөвлөгөө мэдээлэл өгч ажиллаж байгаа.

Тэгвэл тус газрын Хэрэглэгчтэй харилцах төвийн 1800-1363 лавлах утсанд тавдугаар сарын 24-ны өдрийн 15 цагийн байдлаар 480 дуудлага ирж тухай бүрт нь хариултыг шуурхай өгөхөөс гадна 36 иргэний асуудлыг газар дээр нь шийдвэрлэж ажиллажээ.

Мөн Хэрэглэгчтэй харилцах төвд ирж үйлчлүүлсэн 12 иргэд, даатгуулагчдын асуудлыг газар дээр нь шуурхай шийдвэрлэлээ.

Та шугам чөлөөгүй үед лавлах утсанд холбогдсон тохиолдол таны дуудлага Call center цахим системд бүртгэгдэн, тус төвийн операторууд таньруу эргэн холбогдож хэрэгтэй мэдээллийг тань шуурхай өгч ажиллаж байна.

Arslan.mn

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
627256
0 эможи

ЭМДЕГ

Холбоотой мэдээ

keyboard_arrow_up