Сүүлийн 24 цагт Улаанбаатарт 581, орон нутагт 49 тохиолдол батлагдаж, ТАВАН ХҮН нас барлаа

2021 оны 5 сарын 24

Arslan.mn

Эрүүл мэндийн яамнаас коронавируст халдварын нөхцөл байдлын талаар мэдээлэл хийж байна.

Эрүүл мэндийн яамны Хэвлэлийн төлөөлөгч Б.Ууганбаяр "Сүүлийн 24 цагт улсын хэмжээнд 5,849 хүнд коронавирусийн халдвар илрүүлэх шинжилгээ хийлээ. Ингэхэд 630 тохиолдол шинээр батлагдсан. Үүний

  •  581 нь Улаанбаатар хотод
  •  49 нь орон нутагт илэрсэн.

Орон нутагт зорчих хөдөлгөөний нээгдсэнтэй холбоотойгоор сайн дураар шинжилгээ өгөх иргэний тоо нэмэгдсэн. Сүүлийн өдрүүдэд сайн дураар шинжилгээ өгч буй иргэдийн дундаас халдварын тохиолдол батлагдаж байгаа. Иймд иргэд халдвар хамгааллын дэглэмээ сайтар баримтлах шаардлагатай.

Нөхцөл байдал хүнд хэвээр байна. Сүүлийн хоног коронавирусийн халдварын улмаас таван хүн нас барлаа. Талийгаачдын арг гэрийнхэнд гүн эмгэнэл илэрхийлье" гэлээ. 

ШУУД ҮЗЭХ:

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
627233
0 эможи

keyboard_arrow_up