Улсын хэмжээнд вакцины ЭХНИЙ ТУНД 1.8 сая хүн хамрагджээ

2021 оны 5 сарын 20

Arslan.mn

Улсын хэмжээнд өнөөдрийн байдлаар “Ковид-19”-ийн эсрэг вакцины нэгдүгээр тунд 1,810,479, хоёрдугаар тунд 685,189 хүн хамрагдаад байна. Үүний 0.45 хувь нь коронавирусээр халдварласан гэсэн тоо гарчээ.

Харин вакцины бүрэн тунг тариулсны дараа халдвар авсан хүний тоо нэг хоёр байгаа бол вакцин тариулаад халдвар авсан хүмүүс эхний 14 хоногтоо, харин 21 хоногоос дээш хугацаанд халдвар авсан хүн бараг байхгүй гэдгийг ЭМЯ-ны Хэвлэл мэдээллийн зөвлөх Б.Ууганбаяр мэдээлэв.

Тиймээс иргэд аливаа сөрөг мэдээлэлд автахгүй байх, вакцинжуулалтын үр нөлөө, эерэг талыг илүү олж харахыг тэрбээр хүссэн юм.

Харин нийслэлд

  • нэгдүгээр тунгаар 929,160,
  • хоёрдугаар тунгаар 526 025 хүнийг дархлаажуулжээ.

Орон нутагт вакцины

  • нэгдүгээр тунг 881 319 хүн,
  • хоёрдугаар тунг 159 164 хүн тариулаад байна.

Түүнчлэн манай улс нэг тун вакцин хийлгэсэн нийт хүн амын эзлэх хувиар Израйл улсын дараа 55 хувийн үзүүлэлтээр дэлхийд хоёрдугаар байрт жагсаж байна.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
627118
0 эможи

keyboard_arrow_up