Сүүлийн 24 цагт халдварын 519 тохиолдол бүртгэгдэж, 8 хүн нас барлаа

2021 оны 5 сарын 20

Arslan.mn

Эрүүл мэндийн яамнаас өгсөн коронавирусний халдварын нөхцөл байдлын талаарх өнөөдрийн ээлжит мэдээллийг хүргэж байна.

ЭМЯ-ны хэвлэлийн ажилтан Б.Ууганбаяр "Сүүлийн 24 цагт коронавирусийн халдвар илрүүлэх зорилгоор 8,133 шинжилгээ хийх явцад 519 хүнээс халдвар илэрлээ. Нийт халдварын тоо улсын хэмжээнд 50,618 болж байгаа.

519 тохиолдлын тав нь эмнэлгээс шалтгаалах, нэг нь зөөвөрлөгдсөн халдвар бол бусад нь дотоодын халдвар бөгөөд

  • 461 нь Улаанбаатар хотод
  • 52 нь орон нутагт бүртгэгдлээ. 

Сүүлийн 24 цагт 805 хүн эдгэрсэн. Ингэснээр нийт эдгэрсэн хүний тоо 44,391 боллоо.

Өнгөрсөн хоногт 57-92 насны найман хүн нас барлаа. Нас барсан иргэд эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байсан. 

Нас барсан хүмүүсийн ар гэр, төрөл төрөгсдөд гүн эмгэнэл илэрхийлье" гэлээ.

Мөн хөнгөн хэлбэрээр өвчлөн гэртээ тусгаарлагдаж байгаа 2,075 хүнд Өрхийн эрүүл мэндийн төвөөс хяналт тавьж байгаа аж.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
627109
0 эможи

Зочин
2021-05-20 12:23
Энэ халдвар ямар хурдан тоон буусан бэ сонгууль болохоор бүр байхгүй болох юм бишүү одоо нас бараад байгаа хүмүүсиин тоог огцом буруулах юм биш үү сонгуулиин өмнө нас баралт байхгүй болчих байлгүй энэ бүгд зүгээр шову биздээ
keyboard_arrow_up