Улсын гуравдугаар төв эмнэлгийн эмч, сувилагчид ТӨРИЙН ШАГНАЛ хүртлээ
Улсын Гуравдугаар Төв Эмнэлгийн эмч, ажилтнууд Монгол Улсын Төрийн одон медаль, эрүүл мэндийн салбарын шагнал гардуулах хүндэтгэлийн арга хэмжээг өнөөдөр зохион байгууллаа.
Шагнал гардуулах арга хэмжээнд Эрүүл мэндийн яамны Нийтийн эрүүл мэндийн тусламжийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Л.Энхсайхан, Дотоод аудитын хэлтсийн дарга Н.Мөнхцэцэг, тус эмнэлгийн удирдлагын баг, эмч, сувилагч, ажилтнууд оролцлоо.
Эрүүл мэндийн сайдын 2021 оны А/92 дугаар тушаалаар Эрүүл мэндийн салбарын шагнал “Эрүүлийг хамгаалахын тэргүүний ажилтан” цол тэмдгээр 8, ЭМЯ-ны “Жуух бичиг”-ээр 5, Монголын Залуучуудын Холбооны "Тэргүүний ажилтан" цол тэмдгээр 1 эмч, эмнэлгийн ажилтан тус тус шагнагдлаа.
МУ-ын Ерөнхийлөгчийн 2021 оны 91 дүгээр зарлигаар “ХӨДӨЛМӨРИЙН ГАВЪЯАНЫ УЛААН ТУГИЙН ОДОН”-оор 3 эмч, ажилтан, “АЛТАН ГАДАС” одонгоор 6 эмч, ажилтан, “ХӨДӨЛМӨРИЙН ХҮНДЭТ МЕДАЛЬ”-р 8 эмч, ажилтан тус тус шагнагдлаа.
ХӨДӨЛМӨРИЙН ГАВЪЯАНЫ УЛААН ТУГИЙН ОДОН:
- Мэдээгүйжүүлэг, мэс заслын нэгдсэн тасгийн их эмч О.Цэцгээ
- Судсан дотуурх оношилгоо эмчилгээний төвийн их эмч Р.Болдбат
- Эмнэлзүйн лавлагаа лабораторийн туслах ажилтан Г.Батсайхан
АЛТАН ГАДАС:
- Мэдрэл судлалын тасгийн эрхлэгч С.Дариймаа
- Хоол боловсруулах эрхтэн судлалын тасгийн эрхлэгч Г.Улзмаа
- Эмнэлзүйн лавлагаа лабораторийн эрхлэгч Б.Баттүвшин
- Сувилахуйн албаны дарга Д.Тунгаамаа.Яаралтай тусламжийн тасгийн ахлах сувилагч Д.Энхээ
- Дүрс оношилгооны лавлагаа төвийн ахмад рентген техникч Б.Амарбаяр
ХӨДӨЛМӨРИЙН ХҮНДЭТ МЕДАЛЬ:
- Эмнэлгийн соёл үйлчилгээний албаны дарга Ц.Одонтуяа
- Уушиг судлалын тасгийн ахлах сувилагч Б.Батцэцэг
- Бөөр, диализ, дотоод шүүрлийн төвийн ахлах сувилагч Ч.Баасанжав
- Судсан дотуурх оношилгоо эмчилгээний тасгийн сувилагч Б.Наранцэцэг
- Уушиг судлалын тасгийн сувилагч Г.Хорлоо
- Халдвараас сэргийлэх хяналтын албаны ариутгагч Б.Отгонханд
- Халдвараас сэргийлэх хяналтын албаны ариутгагч С.Оюун
- Эмнэлгийн соёл үйлчилгээний албаны үйлчлэгч С.Отгонгэрэл