“Халдварын тоо буурсан гэж тайвшрах болоогүй“

2021 оны 5 сарын 18

Arslan.mn

ЭМЯ-ны ээлжит мэдээллийн үеэр А.Амбасэлмаа эмч мэдээлэл өглөө.

Тэрбээр "Монгол Улсад цар тахал нийт хүн амын дунд өргөн тархсан үзүүлэлттэй байна. Улсын хэмжээнд халдвар авсан 3670 хүн эмнэлэгт хэвтэж байгаагаас 3300 нь нийслэлд байна. Халдвар нийслэлийн хүн амын дунд өргөн тархлаа. Халдвар авсан нийт хүмүүсийн 51-55 хувь нь хүндэвтэрээс нэн хүнд байна. Энэ бол цар тахлын тархалт хүн амын дунд өргөн тархсаны илрэл.  Улаанбаатарт 51.5-аас дээш хувь нь хүнд, 5 хувь нь нэн хүнд байна.

Дархлаажуулалтын хоёр дахь тунг хийлгэсний дараа 14-21 хоногт дархлаа тогтоно. Дархлаа тогтоогүй үедээ халдвар авах эрсдэл өндөр хэвээрээ байх юм. 

Ард иргэд вакцин хийлгэчихлээ гээд тайвшраад байна, нэгдүгээр тун хийлгээд дархлаатай боллоо гэж андуурдаг. Гэтэл хоёр дахь тунг хийлгээд 14-21 хоногийн дараа дархлаа тогтдог. Эхний тунгаа хийлгээд дараагийнхаа тунг хүлээх хоорондоо гам сайн барьж, биеэ тордох хэрэгтэй" хэмээн анхаарууллаа.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
627016
0 эможи

keyboard_arrow_up