Өчигдөр ЭЕРЭГ гэж оношлогдсон өвчтөн өнөөдөр нас баржээ

2021 оны 5 сарын 18

Arslan.mn

Эрүүл мэндийн яамнаас өгсөн коронавирусний халдварын нөхцөл байдлын талаарх өнөөдрийн ээлжит мэдээллийг өглөө.

ЭМЯ-ны хэвлэлийн ажилтан Б.Ууганбаяр "Сүүлийн 24 цагт коронавирусийн халдвар илрүүлэх 7,791 зорилгоор шинжилгээ хийх явцад 349 хүнээс халдвар илэрлээ. Нийт халдварын тоо улсын хэмжээнд 49,524 болж байгаа. 349 тохиолдлын зургаа нь эмнэлгээс шалтгаалах халдвар бол бусад нь дотоодын халдвар бөгөөд

  • 318 нь Улаанбаатар хотод
  • 25 нь орон нутагт бүртгэгдлээ. 

Сүүлийн 24 цагт 877 хүн эдгэрсэн. Ингэснээр нийт эдгэрсэн хүний тоо 42,721 боллоо.

Хөнгөн хэлбэрээр өвчлөн гэртээ тусгаарлагдаж байгаа 2,690 хүнд Өрхийн эрүүл мэндийн төвөөс хяналт тавьж байна. 

Өнгөрсөн хоногт 51-94 насны долоон хүн нас барлаа. Нас барсан иргэд эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байсан. 

Нас барсан хүмүүсийн ар гэр, төрөл төрөгсдөд гүн эмгэнэл илэрхийлье" гэлээ.

Ковидын нэн хүнд хэлбэрээр нас барсан иргэдийн тухайд,

  • 94 настай эмэгтэй: Улаанбаатарын голомтоос тавдугаар сарын 10-нд онош батлагдан, эмнэлэгт эмчлүүлж байсан.
  • 61 настай эрэгтэй: Улаанбаатарын голомтоос тавдугаар сарын 12-нд онош батлагдан, эмнэлэгт эмчлүүлж  байсан.
  • 72 настай эрэгтэй: Улаанбаатарын голомтоос тавдугаар сарын 15-нд онош батлагдан, эмнэлэгт эмчлүүлж  байсан.
  • 51 настай эмэгтэй: Улаанбаатарын голомтоос тавдугаар сарын 17-нд онош батлагдан, эмнэлэгт эмчлүүлж  байсан.
  • 84 настай эмэгтэй: Улаанбаатарын голомтоос тавдугаар сарын 14-нд онош батлагдан, эмнэлэгт эмчлүүлж  байсан.
  • 81 настай эмэгтэй: Улаанбаатарын голомтоос дөрөвдүгээр сарын 26-нд онош батлагдан, эмнэлэгт эмчлүүлж  байсан.
  • 55 настай эрэгтэй: Орхон аймгийн голомтоос дөрөвдүгээр сарын 27-нд онош батлагдан, эмнэлэгт эмчлүүлж байсан.
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
1
angry an post
627015
1 эможи

keyboard_arrow_up