Дундговь, Баян-Өлгий, Хөвсгөл аймгуудад вакцинжуулалтын идэвх сул байна
2021 оны 5 сарын 17
Монгол Улсад дархлаажуулалт хэвийн үргэлжилж байгаа. Иргэдийг дархлаажуулалтад идэвхтэй хамрагдахыг уриалж байна.
Улсын хэмжээнд 18-аас дээш насны 2 сая 67 мянган иргэнийг бүрэн вакцинд хамруулах зорилтыг Засгийн газар тавин, Эрүүл мэндийн яам хэрэгжүүлэн ажиллаж байна. Ялангуяа хөдөө, орон нутгийн иргэд, зарим аймгуудад вакцинжуулалт нэлээд сул байна.
Тухайлбал, Дундговь, Баян-Өлгий, Хөвсгөл аймгуудад вакцинжуулалтын идэвх маш сул байгаа учраас иргэд та бүхнийг вакциндаа идэвхтэй хамрагдахыг уриалж байна.
Иргэн та Синофарм үйлдвэрийн вироцел вакцин хийлгэсэн бол 21-ээс дээш хоносон бол хоёр дахь тунгаа хийлгэж болно.
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
1
626971
1 эможи
ARSLAN.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс