29 настай эрэгтэй найман давхараас үсэрч, нас баржээ
2021 оны 5 сарын 17
Энэ сарын 16-нд нэгдүгээр хорооллын 33 дугаар байрны наймдугаар давхраас хүн унаж, нас барсан хэрэг гарчээ. Дуудлага мэдээлэл өчигдөр 14.02 цагт Цагдаагийн байгууллагад ирсэн байна.
Улмаар дуудлагын дагуу очиход 29 настай эрэгтэй А тус байрны наймдугаар давхар буюу гэрийнхээ цонхоор үсэрч, нас барсан байжээ.
Уг хэргийг Сонгинохайрхан дүүргийн Цагдаагийн газрын III хэлтэст шалгаж байгаа юм байна.
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
626963
0 эможи
ARSLAN.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс