ЭМД-ын төв, орон нутгийн улсын байцаагчийн эрх шинээр олгох шалгалтыг цахимаар зохион байгуулна

2021 оны 5 сарын 15

Arslan.mn

Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газраас Эрүүл мэндийн даатгалын төв, орон нутгийн улсын байцаагчийн /ахлах/ эрх шинээр олгох шалгалт 2021 оны 5-р сарын 19, 20-ны өдрүүдэд зохион байгуулагдана.

Энэ хүрээнд өнөөдөр тус шалгалтыг зохион байгуулах ажлын хэсэг “Mexim consulting” компанитай хамтран шалгалтын зохион байгуулалт, програм хангамжийн сургалтыг явуулах юм.

Тус шалгалтын журамд заасан болзол, шалгуур хангаж, шалгалт өгөх албан хаагчдын нэрсийн жагсаалтыг ЭМДЕГ-ын даргын тушаалаар баталж, шалгалт зохион байгуулах бэлтгэл ажлыг ханган ажиллаж байна.

Энэ удаагийн шалгалт нь цаг үеийн нөхцөл байдалтай холбогдуулан анх удаагаа цахимаар зохион байгуулагдаж байгаа бөгөөд төв, орон нутгийн нийт 46 албан хаагч шалгалтад оролцох аж.

Arslan.mn

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
626929
0 эможи

ЭМДЕГ

Холбоотой мэдээ

keyboard_arrow_up