Ерөнхийлөгчийн зарлигаар их эмч Е.Пашкад “Хүний гавьяат“ эмч цол олголоо

2021 оны 5 сарын 14

Arslan.mn

“Дангал” эмнэлгийн ерөнхий эмч Режавын Пашкад Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар "Хүний гавьяат" эмч цол олголоо.

Пашка гэдэг энэ нэр зарим хүмүүсийн хувьд танил сонсогдох байх. Хүүхдийн тодотголтой эмч түүнийг ялангуяа залуу ээжүүд андахгүй. Анх нэрийг нь сонссон нэгэн түүнийг орос хүн үү хэмээн андуурдаг ч үнэндээ Е.Пашка эмч Казахын ард түмний дундаас төрөн гарсан нэгэн үеийн сэхээтэн эмэгтэйчүүдийн төлөөлөл юм.

Е.Пашка эмч Баян-Өлгий аймгийн Булган сумын нутагт төрж, өссөн хүн.Тэрбээр 1978 онд Анагаах ухааны дээд сургуулийг хүний их эмчийн мэргэжлээр төгссөнөөсөө хойш Улаанбаатарын иргэн болжээ.Тэрбээр уг нь дотрын их эмч хүн. Мэргэжилдээ дуртай хүний хувьд өөрийгөө үргэлж боловсруулах хүсэлдээ хөтлөгдөн хүүхдийн, уламжлалт анагаах ухаан, зүү төөнүүр, бариа заслын чиглэлээр тасралтгүй суралцаж өдгөө европ болон уламжлалт анагаах ухааныг хослуулсан эмчилгээ үзүүлж байна. 

Анагаах ухааны магистр, клиникийн профессор, эрүүлийг хамгаалахын тэргүүний ажилтан тэрбээр сайн эмчээс гадна хөдөлмөрч, тусч гэдгээрээ өөрийн хүрээллийн хүмүүст хүндлэгдэж хайрлагдсан эмэгтэй.

Arslan.mn

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
33
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
1
confuse an post
3
angry an post
3
626921
85 эможи

Зочин
2021-05-16 22:46
Мундаг хүн шүү дээ. Таньдаа эрүүл энхийг хүсэе
Оюунгэрэл
2021-05-16 18:48
Алтан гартай сайхан эмчдээ баяр хүргэе. Аз жаргал эрүүл энхийг хүсье.
С.Наряд
2021-05-15 11:02
Пашкаадаа баяр хүргьe. Эрүүл энхийг хүсэж байнаа. Улам их аижилт...
Цогзолмаа С
2021-05-15 08:51
Эрхэм найздаа Хүний Гавьяат эмч цол хүндэтгэл авсанд халуун баяр хүргээд эрүүл энх, аз жаргал , ажлын амжилтыг хүсэе.
Зочин
2021-05-15 01:25
bayr hurgie mundag hvn shvv
Зочин
2021-05-15 00:24
Баяр хүргэе
Муратбек Аскар
2021-05-14 23:49
Баяр хүргье
Алтан
2021-05-14 23:23
Нутгийн минь бахархал болсон мундаг эмч билээ та минь баяр хүргэе
Zochin
2021-05-14 22:08
Пашка эмчдээ баяр хүргэе.Мундаг эмч таниараа бахархаж бн.
Зочин
2021-05-14 21:37
Баяр хүргэе
Baatra
2021-05-14 19:44
Мундаг хүн шүү танд дахин дахин баяр хүргэе аз жаргал хүсэе эрүүл энх байгаарай амжилт танд
Gulnur
2021-05-14 18:16
Bayr hurgie
Zochin
2021-05-14 17:03
Баяр хүргэе. Ямар сайхан мэдээ вэ
Jaagyy
2021-05-14 16:34
Баяр хүргэж ажилын өндөр амжилт хүсэн ерөөе
Зочин
2021-05-14 15:39
Баяр хүргье мундаг эмчдээ эрүүл энх сайхан бүхнийг хүсэн ерөөж улаи их амжилт хүсэн ерөөе
Зочин
2021-05-14 15:25
Баяр хүргэе мундаг хүн шүү дээ
keyboard_arrow_up