ЭМДЕГ: Дархлаажуулалт хийсэн эмч, сувилагч, ажилтнуудын урамшуулал, илүү цагийн мөнгийг олгож эхэлжээ
Орон даяар хүн амаа дархлаажуулах ажил амжилттай үргэлжилж байна. Коронавируст халдварт өвчний эсрэг иргэдээ дархлаажуулах ажилд эмч мэргэжилтнүүд маань 2 сар гаруй хугацаанд цаг наргүй зүтгэж нийт зорилтот хүн амынхаа дийлэнх хувийг дархлаажуулсан юм.
Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газар нь Эрүүл мэнд болон Сангийн сайд нарын хамтарсан 67/А/268 тоот тушаалыг хэрэгжүүлж, энэ оны 3 сарын 1-нээс 5 сарын 10-ны өдрүүдэд дархлаажуулалт хийсэн эмч, сувилагч, ажиллагсдад урамшуулал, илүү цагийн мөнгийг олгож эхэллээ.
Дархлаажуулалт хийсэн, тандалтын зорилгоор явуулын баг ажиллуулж, сорьц цуглуулсан, хэвтүүлэн эмчлэх тусламж үйлчилгээ үзүүлсэн Эрүүл мэндийн байгууллагууд гүйцэтгэлээ ирүүлсэн тохиолдолд санхүүжилтийг шуурхай шийдвэрлэх болно гэж Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газраас мэдээллээ.