“100 асуудал 100 шийдэл” цахим ХЭЛЭЛЦҮҮЛЭГТ 500 гаруй сувилагч оролцжээ
Сувилагч нарын эрхийг хамгаалах Олон улсын өдрийг тохиолдуулан Эрүүл мэнд хөгжлийн зуун ассоциаци, ЭМЯ-ны Сувилахуйн мэргэжлийн салбар зөвлөл, Монголын сувилагчдын нийгэмлэг хамтран “100 асуудал 100 шийдэл” цахим хэлэлцүүлэг зохион байгууллаа.
Уг цахим хэлэлцүүлэгт 500 гаруй сувилагч нар оролцсон бөгөөд сувилагч нарт тулгамдаж буй хамгийн чухал сэдвүүдийг тодорхойлж тэдгээрийг хэрхэн шийдэх арга зам, салбарын хөгжлийг тодорхойлсон сонирхолтой хэлэлцүүлэг өрнүүлсэн юм.
Уг хэлэлцүүлгийн явцад олны танил эрхэмүүд “Cувилагч тандаа баярлалаа” видео мэндчилгээ дэвшүүлж, шинээр бүтээсэн сувилагчийн алдар дуугаар бэлэг барьсан төдийгүй Ард санхүүгийн нэгдэлээс улаан бүсэд хамгийн олон цаг ажилласан 14 сувилагчид тус бүр НЭГ сая төгрөгийн урамшуулал олгосон нь сувилагчдын талархалыг хүлээсэн үйл явдал боллоо.