Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төвийн удирдлагууд “СУВИЛАГЧ“ НАРТАА хүндэтгэл үзүүллээ
Өнөөдөр "Олон улсын сувилагчдын баяр" -ын өдөр тохиож байна. Энэ хүрээнд Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төвийн удирдлагууд болон Үйлдвэрчний эвлэлийн хорооноос өнөөдөр сувилагч нараа хүлээн авч, хүндэтгэл үзүүллээ.
Энэ үеэр СЭМҮТ-ийн Ерөнхий захирал Л.Насанцэнгэл хүн ардынхаа сэтгэцийн эрүүл мэндийн төлөө гар нийлэн ажиллаж байгаа нийт сувилагч, туслах сувилагч, үйлчлэгч нартаа "Олон улсын сувилагчдын баяр"-ын мэнд хүргэж, гарын бэлэг гардууллаа.
Дашрамд дурдахад, СЭМҮТ нь 2021 оны дөрөвдүгээр сарын 02-ны өдрөөс эхлэн коронавирусийн халдвартай, сэтгэцийн эмгэгтэй эмчлүүлэгчдийг тусгаарлан эмчилгээ хийж ажиллаж байгаа юм.
Мөн цар тахлын үед тус төвөөс коронавирусээр халдварласан иргэдэд сэтгэл зүйн зөвлөгөө тогтмол өгөх, 1800-2000 утсаар иргэдэд тогтмол сэтгэл зүйн зөвлөгөө, мэдээлэл өгч ажиллаж байна.