Б.Баярболд: Эмнэлгийн үйлчилгээний төлбөрийг 100 хувь ЭМД-ын сангаас гаргуулах боломжтой

2021 оны 5 сарын 11

Arslan.mn

Эрүүл мэндийн багц хуульд өнгөрсөн оны наймдугаар сард нэмэлт өөрчлөлт орсон. Уг хуулийн нэмэлт өөрчлөлттэй холбоотой мэдээллийг ЭМДЕГ-ын бодлого, төлөвлөлтийн газрын ахлах мэргэжилтэн Б.Баярболд өглөө.

Тэрбээр “Эрүүл мэндийг даатгалын тухай хуульд өнгөрсөн оны наймдугаар сард зарчмын хэд, хэдэн томоохон өөрчлөлт орсон. Тухайлбал, эрүүл мэндийн даатгалын байгууллага бие даасан тогтолцоонд шилжсэн.   

Мөн шинэчилсэн хуулийн дагуу эрүүл мэндийн байгууллагаас үзүүлж буй тусламж үйлчилгээ 11 төрөлтэй болсон. Өөрөөр хэлбэл, өмнөхөөсөө өргөжсөн.

Өндөр өртөгтэй оношилгоо, шинжилгээний зардлыг даатгалын сангаас гаргахаар заасан бөгөөд өдрийн эмчилгээ, хэвтүүлэн эмчлэх тусламж үйлчилгээ, хөнгөвчлөх болон уламжлалт анагаах ухааны үйлчилгээ ч орсон. Яаралтай болон түргэн тусламжийн үйлчилгээг мөн Эрүүл мэндийн даатгалын сангаас хариуцна.    

Ингэснээс шаардлагад нийцсэн иргэд эмнэлгийн тусламж үйлчилгээний төлбөрийг 100 хувь эрүүл мэндийн даатгалын сангаас гаргуулах боломжтой болсон.

Өмнө нь иргэн Эрүүл мэндийн даатгалын сангаас жилд хоёр сая төгрөгийн тусламж авах эрхтэй байсан. Харин сүүлд орсон өөрчлөлтөөр хоёр сая төгрөг гэж хязгаарлагдахаа больсон. Өөрөөр хэлбэл, шаардлагатай тусламж үйлчилгээний зардлаа бүтэн гаргуулах боломжтой. Эрүүл мэндийн даатгалын сангаас үйлчилгээний зардал гаргуулах шаардлагатай л бол хамтын төлбөр төлөхгүйгээр эмчилгээний төлбөрөө гаргуулах боломж бүрдэх юм. Түүнчлэн төрийн болон Эрүүл мэндийн даатгалын шинэ хөнгөлөлтүүд төрийн болон хувийн хэвшлийн эмнэлгүүдэд хамаарна.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
2
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
626786
2 эможи

ЭМДЕГ

Холбоотой мэдээ

keyboard_arrow_up