БАЙРШИЛ: Нийслэлийн хэмжээнд ажиллаж буй PCR шинжилгээний ЗУРГААН ЦЭГ
2021 оны 5 сарын 11
Эмнэлэгт хэвтэн эмчлүүлэх, эмнэлгийн тусламж үйлчилгээ авах, яаралтай хагалгаанд орох иргэд болон орон нутагт хүндэтгэн үзэх шалтгаанаар /эрүүл мэнд, буяны ажил болон орон нутагтаа буцаж байгаа иргэд, ачаа тээвэр, хүнс, шатахуун, өвс тэжээл, эм, эмнэлгийн хэрэгсэл, уул уурхай, газар тариалан, зам, барилга бүтээн байгуулалт/ зорчих иргэд дараах цэгүүдэд цаг авалгүй шинжилгээнд хамрагдана.
Мөн дээрх шалтгаанаар хөдөө орон нутагт зорчих иргэд нь иргэний үнэмлэх, тухайн аймгийн Онцгой комиссын шийдвэр, нас барсны гэрчилгээ /буяны ажил/ зэрэг баримт бичгийг бүрдүүлэн шинжилгээнд хамрагдана.
Улаанбаатар хотод 2021.05.10-16-ны өдрүүдэд дараах байршилд PCR шинжилгээ авна.
- Баянгол дүүрэг- 13 дугаар сургууль.
- Сүхбаатар дүүрэг-31 дүгээр сургууль
- Чингэлтэй дүүрэг-50 дугаар сургууль
- Баянзүрх дүүрэг- “Тэнгэр” худалдааны төвийн гадна талбай
- Сонгинохайрхан дүүрэг- Таван шарын “Номин” агуулахын гадна талбай
- Хан-Уул дүүрэг- Буянт-Ухаа спорт цогцолборын гадна талбай.
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
626785
0 эможи
ARSLAN.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс