ЭМДЕГ: Хэрэглэгчтэй харилцах төвийн лавлах утсанд 718 хүн холбогдож зөвлөгөө, мэдээлэл авчээ
Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газар /ЭМДЕГ/ иргэд даатгуулагчдадаа чирэгдэлгүй түргэн шуурхай үйлчлэх үүднээс "Хэрэглэгчтэй харилцах төв"- тэй болж 1800-1363 лавлах утсаар мэдээлэл хүлээн авч, зөвлөгөө мэдээлэл өгч ажиллаж байгаа.
Тэгвэл тус газрын Хэрэглэгчтэй харилцах төвийн 1800-1363 лавлах утсанд тавдугаар сарын 10-ны өдөр 718 хүн холбогдож эрүүл мэндийн даатгалтай холбоотой зөвлөгөө, мэдээлэл авчээ.
Мөн энэ үеэр 54 иргэний асуудлыг газар дээр нь шийдвэрлэж ажилласан байна.
Нийт дуудлагын ихэнх хувийг ЭМД-ын шимтгэл төлөлт, иргэний овог, нэр зөрсөн, хүүхдийн регистрийн дугаар болон бүртгэлтэй холбоотой асуултууд эзэлж байна.
Даатгуулагч та хамгийн хялбар бөгөөд хурднаар E-daatgal, E-barimt аппликэйшнуудыг гар утсандаа суулгаж шимтгэлээ төлөх боломжтой.
Түүнээс гадна тус аппликэйшнийг ашиглан та ЭМД-аас авсан тусламж, үйлчилгээний мэдээллээ хянах, ЭМД-ын сангаас гарсан зардлын төлбөрийг бүрэн хариуцах тусламж, үйлчилгээ, хөнгөлттэй олгодог эмийн жагсаалт, хөнгөлөгдөх хувь, хэмжээ, ЭМД-ын гэрээтэй байгууллагуудын хаяг байршил зэрэг ЭМД-тай холбоотой нэгдсэн мэдээллийг цаг алдалгүй авах боломжтой юм.
- Иргэн та хувиараа хөдөлмөр эрхлэгч, малчин, тодорхой ажил хөдөлмөр эрхлээгүй болон бусад иргэн, оюутан бол хөдөлмөрийн хөлсний доод хэмжээний 1% буюу сард 4200 төгрөг, жилд 50400 төгрөг төлнө.
- Эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлөхөд 2016 он 46080 төгрөг, 2017он 57600 төгрөг, 2018 он 28800 төгрөг, 2019 он 38400 төгрөг, 2020он 50400 төгрөг, 2021 он 50400 төгрөгийг тус тус төлнө.