ЭМДЕГ-ын зөвлөлийн ээлжит ШУУРХАЙ ХУРАЛ үргэлжилж байна
Эрүүл мэндийн даатгалын үндэсний зөвлөлөөс төлбөрийн хэмжээ, төлбөрийн арга, журам шинэчлэн батлах тухай 03-р тогтоол хэрэгжиж эхлээд удаагүй байна. Үүнтэй холбоотойгоор Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газар /ЭМДЕГ/-аас эрүүл мэндийн даатгалын цахим системд өөрчлөлт оруулах, байгууллага хоорондын уялдаа холбоог хангах, тусламж үйлчилгээ болон эмийн жагсаалт, төлбөрийн хэмжээний талаар иргэд олон нийтэд сурталчлах ажил хийгдэж байна.
Тэгвэл өнөөдөр өглөөний 8:00 цагт тус газраас Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын зөвлөлийн ээлжит шуурхай хурлаа зохион байгуулж байна.
Хуралаар өнгөрсөн долоо хоногт хийгдсэн ажлын үр дүнгийн талаар холбогдох албан тушаалтнууд мэдээлэл өгч, энэ долоо хоногт хийх ажлын талаар ярилцах бөгөөд нийслэл, орон нутгийн нийгмийн даатгалын хэлстийн мэрэгжилтнүүд оролцож байна.