ЭМЯ: 24 цагийн хугацаанд 815 тохиолдол батлагдаж, долоон иргэн нас баржээ
2021 оны 5 сарын 08
Коронавируст халдварыг илрүүлэхээр сүүлийн хоногт улсын хэмжээнд хийсэн шинжилгээний хариуг танилцууллаа.
ЭМЯ-ны хэвлэлийн ажилтан Б.Ууганбаяр "Сүүлийн 24 цагт коронавирусийн халдвар илрүүлэх зорилгоор 9,168 хүнээс шинжилгээ авах явцад 815 хүнээс халдвар илэрлээ. Нийт халдварын тоо улсын хэмжээнд 44,016 болж байгаа. 815 тохиолдлын тав нь эмнэлгээс шалтгаалах халдвар бол 711 нь Улаанбаатар хотод 99 нь орон нутагт бүртгэгдлээ.
Сүүлийн 24 цагт 1,451 хүн эдгэрсэн. Ингэснээр нийт эдгэрсэн хүний тоо 29,984 боллоо.
Өнгөрсөн хоногт долоон хүн нас барлаа.
Нас барсан хүмүүсийн ар гэр, төрөл төрөгсдөд гүн эмгэнэл илэрхийлье" гэлээ.
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
1
626662
1 эможи
ARSLAN.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс