Нийслэлийн иргэдийн 40.2 хувь нь вакциндаа бүрэн хамрагджээ

2021 оны 5 сарын 06

Arslan.mn

Нийслэлийн лавлагаа, мэдээллийн 1800-1200 тусгай дугаарт өчигдөр буюу тавдугаар сарын 5-нд иргэдээс нийт 218  дуудлага ирлээ. Нийт дуудлагын хүлээлгийн дундаж хугацаа 19 секунд, иргэнтэй ярьсан дундаж хугацаа 2.23 минут  байна. Мөн “Нийслэлийн мэдээ” фэйсбүүк хуудасны чатботод нийт 33 иргэн хандсанаас 13 иргэн автомат хариулагчаас мэдээлэл авч, 20 иргэнтэй оператор ажилтан холбогдож, мэдээлэл өгч ажиллалаа. Өнөөдөр Улаанбаатар хотод 115 цэгт 301 багийн 2339 эмч, ажилтан ажиллаж, 75592 иргэнийг дархлаажуулахаар төлөвлөөд байна.

Вакцинжуулалт эхэлснээс хойш нийслэлийн 18-аас дээш насны иргэдийн 71.7 хувь буюу  819.477 нь I тунд, 40.2 хувь буюу 459.729 II тунд хамрагдлаа. Дархлаажуулалтын бүрэн тунд хамрагдсан иргэд гэрчилгээгээ төрийн үйлчилгээний цахим систем /www.e-mongolia.mn/-ээс татан авах боломжтой. Хэрэв вакцинд хамрагдсан мэдээлэл алдаатай шивэгдсэн, эсвэл мэдээлэл ороогүй бол дүүргүүдийн тандалтын албаны доорх лавлах утсанд хандаарай.

  • Баянгол дүүрэг-70120318
  • Баянзүрх дүүрэг-70150065
  • Хан-Уул дүүрэг-11-342257, 70049200
  • Сүхбаатар дүүрэг-70003910
  • Сонгинохайрхан дүүрэг-79976000
  • Чингэлтэй дүүрэг-70106677

Гадаадын иргэн вакцинд хамрагдсан гэрчилгээгээ эрүүл мэндийн яамны vis.health.gov.mn цахим хаягаас авна. 

Эх сурвалж: Нийслэлийн үйлчилгээний нэгдсэн төв 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
626594
0 эможи

Баасандулам
2021-05-07 08:19
Энэ хорооны засаг дарга, хэсгийн ахлагч, алба айл өрх бүрээр судалгаа гаргаж иргэд ээ ойлгуулж хүнээ утасаар дуудаж вакцимд хамруулаач ээ юу хийж бгаа юм сонгууль болохоор гүйлдээд л байдаг байж ажлаа хийгээд 20% нэмэх хэрэгтэй 60% болчихвол төрийнхэн ажлаа хий
keyboard_arrow_up