ЭМДЕГ: Эрүүл мэндийн даатгалаар өвдөгний үе солих мэс засалд хэрхэн орох вэ?
Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газар /ЭМДЕГ/ иргэд даатгуулагчдадаа чирэгдэлгүй түргэн шуурхай үйлчлэх үүднээс "Хэрэглэгчтэй харилцах төв"- тэй болж 1800-1363 лавлах утсаар мэдээлэл хүлээн авч, зөвлөгөө мэдээлэл өгч ажиллаж байгаа.
Тэгвэл тус газрын Хэрэглэгчтэй харилцах төвийн утсанд иргэдийн зүгээс Эрүүл мэндийн даатгалаар өвдөгний үе солих мэс засалд хэрхэн орох вэ? гэсэн асуудлаар их ханджээ. Тиймээс ЭМДЕГ-аас энэ удаа ЭРҮҮЛ МЭНДИЙН ДААТГАЛААР өвдөгний үе солих мэс засал хийлгэх талаар дараах мэдээллийг хүргэж байна.
Эрүүл мэндийн даатгалын үндэсний зөвлөлийн баталсан “ЭМД-ын сангаас зардлын төлбөрийг нь хариуцах эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний оношийн хамааралтай бүлгийн жагсаалт, төлбөрийн хэмжээ”-д заасан иргэний хариуцан төлөх төлбөрийг эрүүл мэндийн байгууллагад төлнө.
Нийт 562 оношийн хамааралтай бүлэг /ОХБ/-ээс 332-т иргэн хамтын төлбөр төлнө.
Үүний нэг нь өвдөгний үе солих мэс засал бөгөөд өвдөгний үе солих болон сольсны дахаар мэс ажилбар нь оношийн хамааралтай бүлгээс шалтгаалан иргэн төлөх дүн харилцан адилгүй байна.
ДАРААХ ИРГЭД ӨВДӨГНИЙ ҮЕ СОЛИХ МЭС ЗАСАЛД ҮНЭ ТӨЛБӨРГҮЙ ХАМРАГДАНА
- 0-18 насны хүүхэд;
- Тэтгэврээс өөр мөнгөн орлогогүй иргэн,
- Нийгмийн халамжийн дэмжлэг, туслалцаа зайлшгүй шаардлагатай иргэн,
- Хугацаат цэргийн жинхэнэ албан хаагч,
- Хүүхдээ хоёр /ихэр бол гурав/ нас хүртэл нь өсгөн бойжуулж байгаа эх /эцэг/;
- Ял эдэлж байгаа ялтан;
- Хөгжлийн бэрхшээлтэй иргэн
Тиймээс иргэд эрүүл мэндийн тусламж үйлчилгээ авахдаа:
- Эрүүл мэндийн шимтгэлээ төлсөн байх
- Тухайн байгууллага Эрүүл мэндийн даатгалтай гэрээтэй эсэхийн шалгах хэрэгтэй.