Улаанбаатарт 828, орон нутагт 104, эмнэлгээс шалтгаалах 8 тохиолдол бүртгэгдэж, 12 хүн нас баржээ

2021 оны 5 сарын 06

Arslan.mn

Эрүүл мэндийн яамнаас коронавируст халдварын нөхцөл байдлын талаар мэдээлэл хийж байна.

ЭМЯ-ны хэвлэлийн ажилтан Б.Ууганбаяр "Сүүлийн 24 цагт коронавирусийн халдвар илрүүлэх зорилгоор 10,000 гаруй хүнээс шинжилгээ авах явцад 940 хүнээс халдвар илэрлээ. Нийт халдварын тоо улсын хэмжээнд 42,464 болж байгаа.

940 тохиолдлын 8 нь эмнэлгээс шалтгаалах халдвар бөгөөд орон нутагт ажиллаж буй эмч, эмнэлгийн ажилтнууд халдвар авах эрсдэл нэмэгдэж байна.

  • 828 нь Улаанбаатар хотод
  • 104 нь орон нутагт бүртгэгдлээ. 

Сүүлийн 24 цагт 1,308 хүн эдгэрсэн. Ингэснээр нийт эдгэрсэн хүний тоо 27,242 боллоо.

Өнгөрсөн хоногт 40-95 насны 12 хүн нас барлаа. Нас барсан иргэд эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байсан." гэлээ.

ШУУД ҮЗЭХ:

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
626570
0 эможи

keyboard_arrow_up