Монгол хүний ухамсар 50,000 төгрөгийн үнэтэй гэж үү

2021 оны 5 сарын 05

Arslan.mn

Одоо хангалттай хэмжээний Веросэлл вакцин байгаа тул ард иргэдийг  нийгмийн хариуцлагаа ухамрсарлан гэр бүл, хайртай хүмүүсийнхээ төлөө вакцинжуулалтад хамрагдахыг Засгийн газраас уриалж байна. 

Учир нь иргэдийн вакцинжуулалтын идэвх эрс буурсан байна. Хэдийгээр сайн дурын дархлаажуулалт хийж байгаа ч вакцин хийлгээгүй иргэд бусдыгаа эрсдэлд учруулж байгааг санах хэрэгтэй.

Өмнөх хөл хорионы үеэр вакцинжуулалтын ажил менежмэнтийн алдаанаас үүдсэн саатал байсан бол  энэ удаа иргэдийн ухамсар, хандлагаас шалтгаалж болзошгүй нөхцөл байдал үүссэн байна. Тухайлбал, нэг өдөрт 75 мянган хүнд вакцин хийхээр төлөвлөж ажиллаж байгаа ч өчигдөр гэхэд  дөнгөж 40 гаруй мянган хүн хамрагджээ.

Өдөрт 1000 гаруй халдвар тогтмол бүртгэгдсээр, хөл хорион дор ААН-үүд сөхөрсөөр байхад иргэдийн зарим хэсэг нь ингэх нь хэр зүйтэй үйлдэл вэ гэдгийг бодолцох хэрэгтэй болжээ.

Дэлхийн ихэнх оронд вакцины хомстол үүссэн энэ үед бэлэн вакцинаа хийлгээч гэж уриалах орон Монголоос өөр байхгүй болов уу. 

Энэ талаар  Сангийн сайд Б.Жавхлангийн мэдээлснээр, сүүлийн өдрүүдэд вакцинд хамрагдах иргэдийн тоо буурчээ. Тиймээс вакцинжуулалтын ажлыг эрчимжүүлэх үүднээс  Засгийн газраас тодорхой шийдвэрүүд гаргасан байна. Тодруулбал, вакцины хоёр тундаа хамрагдсан иргэддээ 50 мянган төгрөгийн урамшуулал олгохоор шийдвэрлсэн талаар бид өмнө мэдээлсэн.

Мөн вакцинаа хийлгээгүй иргэдэд албадлагын арга хэмжээг авна.  Өөрөөр хэлбэл вакцинаа хийлгэхгүй байвал улсаас авдаг хадгаламж, хүнсний талоныг нь өгөхгүй, хугацааг хойшлуулах арга хэмжээ авахаа мөн хэлэв.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
1
angry an post
626524
1 эможи

Зөв
2021-05-05 17:30
Зөв
keyboard_arrow_up