“Ковид-19“ цар тахлын үед явуулын баг сүрьеэгийн эмийг гэрт хүргэж, эмчилгээнд хяналт тавин ажиллаж байна

2021 оны 5 сарын 05

Arslan.mn

Сүүлийн жилүүдэд Глобаль сангийн дэмжлэгтэй ДОХ, Сүрьеэгийн төслөөс хэвтэрт байгаа, эмнэлэгт очиж эмээ уух боломжгүй иргэдэд явуулын баг гарган эмийг нь уулгах, эмчилгээг нь хийх ажлууд тогтмол хийгдэж байна.

Энэ ажлын хүрээнд Монголын Сүрьеэтэй Тэмцэх Нийгэмлэгийн сайн дурын ажилтнууд болон явуулын баг цар тахлын үед сүрьеэгийн эмийг гэрээр  хүргэх үйлчилгээнд хяналт тавин ажиллаж байна.

Мөн хөл хорионы үед  явуулын баг сүрьеэгээр өвдсөн зорилтот бүлгийн хүмүүсийн гэрт нь очиж эмийг нь уулгах, эмчилгээнд хяналт тавих ажлыг зохион байгуулж байна.

Сүрьеэгийн гол эмчилгээ нь сүрьеэгийн эсрэг эмийг хэрэглэх. Энэ эм нь өвчтөнд үнэ төлбөргүй олгогддог бөгөөд оношилгоо, эмчилгээ нь ч үнэ төлбөргүй хийгддэг. Нөгөө талаараа сүрьеэгээр өвчилж буй хүмүүсийн ихэнх нь санхүүгийн чадамж муутай, эмчилгээ хийлгэхгүй бол нас баралтаар төгсөх, үхэн үхтлээ халдвар тараах архаг явцтай өвчин учраас эмчилгээг үнэ төлбөргүй хийдэг аж.

Эмчилгээнд эрт орж, эмчилгээний зарчим баримталснаар өвчтөн 15-20 хоногт бусад халдвар ялгаруулахгүй болно.  Өөрөөр хэлбэл ингэснээр гэр бүлийнхэндээ болон ойр орчимдоо халдвар тараахгүй гэсэн үг. Тиймээс эмээ таслахгүй хугацаандаа уух нь чухал гэдгийг албаныхан онцлов.

Arslan.mn

Arslan.mnArslan.mnArslan.mn

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
626513
1 эможи

keyboard_arrow_up