САЙН МЭДЭЭ: 24 цагт 1308 хүн эдгэрч эмнэлгээс гарлаа
Сүүлийн 24 цагт 1308 хүн эдгэрсэн сайхан мэдээ байна. Энэ нь шинээр бүртгэгдсэн тохиолдлоосоо илүү хүн эдгэрлээ гэсэн үг юм. Ингэснээр Монгол Улсын хэмжээнд нийт 25.641 хүн эдгэрээд байна.
Улаанбаатар хотын 31 эмнэлэг, хөдөө орон нутгийн 20 эмнэлэгт нийт 4961 хүн хэвтэн эмчлүүлж байгаагаас
- Хөнгөн - 2,820
- Хүндэвтэр - 1,538
- Хүнд - 480
- Маш хүнд - 123 хүн байна.
Хөнгөн хэлбэрээр өвчлөн гэртээ тусгаарлагдаж байгаа 7,968 хүнд Өрхийн эрүүл мэндийн төвөөс хяналт тавьж байна. Тандалт судалгаа үргэлжилж байгаа буюу гэрт нь үлдээх, эсвэл эмнэлэг рүү шилжүүлэх хүмүүс 2804 байна.
Өнгөрсөн хоногт дөрвөн хүн нас барлаа. Нас барсан иргэд эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байсан. Мөн нэг иргэн халдвар авсан хэдий ч элэгний хорт хавдрын улмаас нас барсан байна.
Нас барсан хүмүүсийн ар гэр, төрөл төрөгсдөд гүн эмгэнэл илэрхийлье