ХӨЛ ХОРИО: Өчигдөр УГТЭ-ийн амбулаториор 633 иргэн үйлчлүүлсний 55 нь хөдөө орон нутгаас иржээ

2021 оны 5 сарын 05

Arslan.mn

Улсын Гуравдугаар Төв эмнэлэгт (УГТЭ) өчигдөр буюу тавдугаар сарын 04-ний өдөр нийт 278 хүн хэвтэн эмчлүүлж байгаагаас 40 нь эрчим эмчилгээний тасагт эмчлүүлж байна.

Мөн энэ хугацаанд төлөвлгөөт 11 , яаралтай  7 мэс засал амжилттай хийгджээ. Мөн Яаралтай хүлээн авахаар 60 иргэн тусламж үйлчилгээ авсны  12  нь эмнэлэгт хэвтсэн байна. 

Түүнчлэн Амбулаториор нийт 633 иргэн үйлчлүүлсний 55 нь хөдөө орон нутгаас зорьж ирэн үйлчилгээ авсан байна. 

Халдвар хамгааллын өндөржүүлсэн бэлэн байдлын үед тус эмнэлэг яаралтай түргэн тусламжийг цаг алдалгүй үзүүлж, хэвтэн эмчлүүлж буй иргэдийнхээ халдвар хамгааллыг сахин ажиллаж байна.

Мөн УГТЭ нь бүх төрлийн эмчийн үзлэгийн цагийг утсаар болон онлайнаар захиалга авч  ажиллаж байна.

Arslan.mn

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
626481
0 эможи

УГТЭ

Холбоотой мэдээ

keyboard_arrow_up