УГТЭ: Цар тахлын хүнд цаг үед ажиллаж байгаа СУВИЛАГЧ НАРТ сэтгэлийн дэм хайрлалаа

2021 оны 5 сарын 04

Arslan.mn

УГТЭ-ээс “Сувилагч, тусгай мэргэжилтний нэрэмжит сар”-ын аяныг эхлүүллээ

Анх Английн иргэн “Дэнлүү барьсан эмэгтэй” хэмээн дэлхийд алдаршсан сувилагч, багш Флоренсе Найтенгелийг сувилахуйн ухааныг үндэслэгч хэмээн үзэн түүний төрсөн өдөр буюу тавдугаар сарын 12-ны өдрийг Олон улсын сувилагчдын нийгэмлэгээс Сувилагч нарын баярын өдөр болгон тэмдэглэдэг. 

Тэгвэл Улсын гуравдугаар төв эмнэлэг /УГТЭ/ "Олон улсын сувилагчдын өдөр"-ийн хүрээнд жил бүрийн тавдугаар сарыг  “Сувилагч, Тусгай мэргэжилтний нэрэмжит сар”-ын аяныг зохион байгуулдаг уламжлалтай юм.

Ес дахь жилдээ зохион байгуулагдаж байгаа энэхүү аяныг “Цар тахлын үеийн сувилахуйн тусламж үйлчилгээний чанар хүртээмжийг сайжруулъя” уриатайгаар эхлүүлсэн байна.

Тэгвэл өчигдөр арга хэмжээг нээж, эмнэлгийн удирдлага, захиргааны хамт олны зүгээс Ковид-19 цар тахлын хүнд цаг үед ажиллаж буй эмнэлгийнхээ нийт 374 сувилагч, тусгай мэргэжилтнээ хүлээн авч, халдвараас сэргийлэх болон дархлаа дэмжих гарын бэлэг гардууллаа. 

УГТЭ-ийн Сувилахуйн алба нь анх 2000 онд байгуулагдсан бөгөөд сувилахуйн тусламж үйлчилгээний бүх үйл ажиллагааг багцалж, үйл ажиллагаагаа удирдан зохион байгуулж ажиллаж байна.

Arslan.mn

Arslan.mn

Arslan.mn

Arslan.mn

 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
1
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
626424
1 эможи

Зочин
2021-05-04 10:42
Та нараараа үнэхээр бахархаж байгаа шүү эх орон ард түмнийхээ төлөө зүтгэх ажилд нь амжилт эрүүл энхийг хүсье.Энэ цагийн эрэлхэг баатарууд минь
УГТЭ

Холбоотой мэдээ

keyboard_arrow_up