Монгол Улсын НЭГ САЯ ДАХЬ ИРГЭН дархлаажуулалтын эхний тунд хамрагджээ
2021 оны 5 сарын 03
Дархлаажуулалтын эхний тунд Монгол Улсын нэг сая иргэн хамрагдлаа. Ингэснээр зорилтот бүлэг буюу насанд хүрэгчдийн 50 вакцины I тунд хамрагдсан гэж Засгийн газраас мэдээллээ.
2021 оны 05 дугаар сарын 03-ны өдрийн 15:00 цагийн байдлаар, нийслэлийн хэмжээнд 39.352 иргэнийг коронавируст “Ковид-19” халдварын эсрэг дархлаажуулалтад хамруулаад байна.
Үүнээс 1-р тунд 22.719, 2-р тунд 16.633 иргэнийг дархлаажуулалтад хамруулжээ.
Өнөөдөр дархлаажуулалтын суурин 111 цэг, явуулын /автобус/ 24 цэгт 319 багийн 2406 эмч, эмнэлгийн мэргэжилтэн ажиллаж байна.
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
3
1
626410
4 эможи
ARSLAN.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс