Сүүлийн хоногт Улаанбаатарт 823, орон нутагт 88 тохиолдол бүртгэгдэж, хоёр хүн нас барлаа

2021 оны 5 сарын 03

Arslan.mn

Эрүүл мэндийн яамнаас коронавируст халдварын нөхцөл байдлын талаар мэдээлэл хийлээ.

ЭМЯ-ны хэвлэлийн ажилтан Б.Ууганбаяр "Сүүлийн 24 цагт коронавирусийн халдвар илрүүлэх зорилгоор 10,000 гаруй хүнээс шинжилгээ авах явцад 911 хүнээс халдвар илэрлээ. Нийт халдварын тоо улсын хэмжээнд 39,381 болж байгаа. 911 тохиолдол бүгдээрээ дотоодын халдвар.

Үүнээс

  • 823 нь Улаанбаатар хотод
  • 88  нь орон нутагт бүртгэгдлээ. 

Сүүлийн 24 цагт 1,225 хүн эдгэрсэн. Ингэснээр нийт эдгэрсэн хүний тоо 22,932 боллоо.

 Халдварын улмаас 4,956 хүн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байна. Хөнгөн хэлбэрээр өвчлөн гэртээ тусгаарлагдаж байгаа 8,302 хүнд өрхийн эрүүл мэндийн төвөөс хяналт тавьж байна.  

Өнгөрсөн хоногт хоёр хүн нас барлаа. Нас барсан иргэд 36 болон 60 настай эрэгтэй. 60 настай эрэгтэйн хувьд эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байсан" гэлээ.

ШУУД ҮЗЭХ:

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
626384
0 эможи

keyboard_arrow_up