Нийслэлийн иргэдийн 34 хувь вакциндаа БҮРЭН хамрагдлаа
2021 оны 5 сарын 03
Энэ сарын 02-нд нийслэлийн хэмжээнд I тунд 30.607, II тунд 22.530 нийт 53.137 иргэнийг дархлаажуулалтад хамрууллаа.
Вакцинжуулалт эхэлснээс хойш нийслэлийн 18-аас дээш насны иргэдийн
- 63.6 хувь буюу 726.553 нь I тунд,
- 34.4 хувь буюу 393.093 нь II тундаа хамрагджээ.
Хоёр дахь тун вакциндаа хамрагдсан иргэд 14 хоногийн дараа орон нутагт зорчих боломжтой болох мэдээлэл гарсан. Энэ талаарх шийдвэр энэ сарын 5-ны өдөр гарах юм байна.
Мөн зарим аймгууд харьяалалгүй иргэдэд вакцин хийхгүй гэжээ. УОК аймгийн удирдлагуудад харьяалал харгалзахгүй вакцин хийх чиглэл өгсөн юм.
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
626373
0 эможи
Баасандулам
2021-05-03 10:08
Голж шилэлгүй бүрэн хамрагдаач ээ өөрийгөө болон хайртай хүмүүсэн бодооч ээ биед ямарч сөрөг нөлөө алга 2 дах тунгаа хийлгэсэн одоо чөлөөтэй хот хөдөө явж болох нь байна шүү эрх чөлөөтэй явна гэсэн шүү хурдан вакциндаа хамрагдаарай
ARSLAN.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс