Ц.Чинбаяр: Та вакциныг хүлээж болно. Харин цар тахал таныг хүлээхгүй шүү

2021 оны 5 сарын 02

Arslan.mn

ХӨСҮТ-ийн эрчимт эмчилгээний тасгийн эрхлэгч Ц.Чинбаяр өнөөдөр "Мэдээллийн урсгал" хөтөлбөрт оролцох үеэрээ цар тахлыг вакцинаар л даван туулна гэдгийг онцлов.

Тэрбээр "Нэг ч вакцин аваагүй улс байна. Сонголттой байгаа нь эргээд бидэнд сөрөг тал болж байна. Бидэнд сонголт байгаагүй бол өнөөдөр ингэж цамаан зан гаргахгүй байх. Нэг минут, нэг секундын өмнө ч гэсэн вакциндаа хамрагдаж хайртай хүмүүсээ хамгаалах нь чухал байна. Вакцинаа л хийлгэ. Та вакциныг хүлээж болно. Харин цар тахал таныг хүлээхгүй шүү дээ.

Халдварт өвчтэй тэмцэж буй эмнэлэг, онцгой байдал, төр захиргаа, цагдаагийн бүх хүмүүст баяр хүргэе. Ариутгагч, асрагч, сувилагч гээд бүх ажилчид өдөр, шөнөгүй ажиллаж байгаа. ХӨСҮТ-ийн ажилчдын ар гэр сэтгэл зүйн хувьд өндөр бэлтгэгдсэн байдаг." гэсэн юм.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
1
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
626355
4 эможи

keyboard_arrow_up