ЭМЯ: Сүүлийн 24 цагт 1185 хүнээс халдвар илэрч, хоёр хүн нас барлаа

2021 оны 5 сарын 02

Arslan.mn

Эрүүл мэндийн яамнаас мэдээлэл хийж байна.

ЭМЯ-ны хэвлэлийн ажилтан Б.Ууганбаяр "Сүүлийн 24 цагт коронавирусийн халдвар илрүүлэхээр 8,522 хүнээс шинжилгээ авахад 18185 тохиолдол шинээр бүртгэгдлээ.

Бүртгэгдсэн тохиолдлууд

  • 1182 нь дотоодын халдвар байна. Ингэснээр дотоодын халдвар нийт 37,839 боллоо.
  • Мөн ажил үүргээ гүйцэтгэж байсан эрүүл мэндийн 2 ажилтан халдвар авсан нь тогтоогдож, эрүүл мэндийн ажилтан нийт 96 болсон.
  • Зөөвөрлөгдсөн 1 тохиолдол бүртгэгдсэн. дөрөвдүгээр сарын 23-нд Казахстан улсаас Улаанбаатарт иргэн монгол иргэн байна. Гадаадаас зөөвөрлөгдсөн 487 боллоо.

Түүнчлэн дотоодод бүртгэгдсэн халдварын 1,059 тохиолдол нь Улаанбаатарт илэрсэн бол орон нутагт нийт 123 тохиолдол шинээр нэмэгдлээ.

 Харамсалтай нь коронавируст халдварын нэн хүнд хэлбэрээр хоёр хүн нас баржээ.

 Тодруулбал,

  • Дөрөвдүгээр сарын 19-нд онош нь батлагдсан 84 настай эрэгтэй
  • Дөрөвдүгээр сарын 16-нд онош нь батлагдсан 47 настай эмэгтэй нар коронавируст халдварын улмаас эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаад нэн хүнд хэлбэрээр нас барсан байна.

Нийт тохиолдлуудыг авч үзвэл:

  • Нийт батлагдсан тохиолдол 37839 болсон.
  • Нийт нас баралт 117 боллоо. 
  • 1026 хүн эдгэрснээр нийт эдгэрсэн хүний тоо 21707 болжээ.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
626341
0 эможи

keyboard_arrow_up