Өчигдөр 19:00 цагийн байдлаар 82,683 иргэн коронавируст халдварын эсрэг вакцин хийлгэжээ
2021 оны 5 сарын 02
Коронавируст халдварын эсрэг вакцинжуулалт үргэлжилсээр байна. Өчигдөр 19:00 цагийн мэдээллээр улсын хэмжээнд 82,683 иргэн вакцин хийлгэжээ.
Ингэснээр зорилтот бүлгийн
- 43% нь вакцины I тун,
- 20% нь II тунгийн вакцинаа хийлгээд байна.
Иргэдийг вакцинжуулалтдаа идэвхтэй хамрагдахыг холбогдох албаныхан болон эрүүл мэндийн ажилтнууд уриалсаар байна. Мөн коронавируст халдварын эсрэг вакцины хоёр тунг бүрэн хийлгэснээс хойш тодорхой хугацааны дараа биед дархлаа тогтох тул амны хаалтаа тогтмол зүүж, гараа ариутган, шаардлагатай тохиолдолд гэрээсээ гарах гэж буй бол хүн хоорондын зайгаа баримтлах нь зүйтэй гэж Шадар сайд С.Амарсайхан мэдээллээ.
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
626337
0 эможи
ARSLAN.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс