ЭМДЕГ: ЭЛЭГ ШИЛЖҮҮЛЭН СУУЛГАХ мэс заслыг ямар иргэд ҮНЭ ТӨЛБӨРГҮЙ хийлгэх боломжтой вэ?

2021 оны 4 сарын 30

Эрүүл мэндийн даатгалын үндэсний зөвлөлийн баталсан “ЭМД-ын сангаас зардлын төлбөрийг нь хариуцах эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний оношийн хамааралтай бүлгийн жагсаалт, төлбөрийн хэмжээ”-д заасан иргэний хариуцан төлөх төлбөрийг эрүүл мэндийн байгууллагад төлнө.

Нийт 562 оношийн хамааралтай бүлэг/ОХБ/-ээс 332-т иргэн хамтын төлбөр төлнө.

ДАРААХ ИРГЭД ЭЛЭГ ШИЛЖҮҮЛЭН СУУЛГАХ МЭС ЗАСАЛ ҮНЭ ТӨЛБӨРГҮЙ ХАМРАГДАНА.
  1.  0-18 насны хүүхэд;
  2. Тэтгэврээс өөр мөнгөн орлогогүй иргэн,
  3. Нийгмийн халамжийн дэмжлэг, туслалцаа зайлшгүй шаардлагатай иргэн,
  4. Хугацаат цэргийн жинхэнэ албан хаагч,
  5. Хүүхдээ хоёр /ихэр бол гурав/ нас хүртэл нь өсгөн бойжуулж байгаа эх /эцэг/;
  6. Ял эдэлж байгаа ялтан
  7.  Хөгжлийн бэрхшээлтэй иргэн
АЧ ХОЛБОГДОЛ

Иргэн нэн шаардлагатай тусламж, үйлчилгээг төлбөргүй авах боломжтой болсон.

  • Өмнө нь бүх иргэн бүх төрлийн өндөр өртөгтэй мэс заслын хэрэгслийн зардлын 25 хувьд хамтын төлбөр төлдөг байсан бол шинэчлэлийн хүрээнд дээр дурдсан амь, насыг аврах шаардлагатай мэс засал хамтын төлбөргүй болсон /80 мэс заслын ОХБ хамтын төлбөргүй/.
  • Иргэний төлөх төлбөрийг даатгуулагчийн санхүүгийн чадамжид нийцүүлж, төлбөрийн чадамжгүй иргэдийг хамтын төлбөрөөс чөлөөлсөн.

Түүнчлэн Эрүүл мэндийн даатгалын байгууллага нь магадлан итгэмжлэгдэж, сонгон шалгаруулалтад тэнцсэн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ үзүүлэгч байгууллага болон эмийн сантай даатгалын гэрээ байгуулж, даатгуулагчдад үзүүлсэн тусламж, үйлчилгээний чанарт хяналт хийж, зардлыг нь санхүүжүүлдэг. Тиймээс иргэд эрүүл мэндийн тусламж үйлчилгээ авахдаа:

- Эрүүл мэндийн шимтгэлээ төлсөн байх

- Тухайн байгууллага Эрүүл мэндийн даатгалтай гэрээтэй эсэхийн шалгах хэрэгтэй.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
626252
0 эможи

DR. ADITY
2024-05-29 04:05
БҮГДЭЭРЭЭ САЙН УУ!!!!! Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна; Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST .LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, 91424323800802. имэйл: DR.PRADHAN.UROLOGIST .LT.COL@GMAIL.COM Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар) APPLY TO SELL YOUR KIDNEY FOR MONEY NOW $ 780,000.00
keyboard_arrow_up