Монголд бүртгэгдсэн коронавирусын халдварын улмаас НАС БАРАЛТ 100 гарлаа
2021 оны 4 сарын 29
Сүүлийн 24 цагт коронавирусийн халдвар илрүүлэх зорилгоор 11,145 хүнээс шинжилгээ авах явцад 1,015 хүнээс халдвар илэрлээ. Ингэснээр халдварын тоо улсын хэмжээнд 34,623 болж байна.
37-89 насны таван иргэн хүнд хэлбэрийн коронавирусын халдварын улмаас нас барж, ний нас баралт 102 боллоо. Эдгээр иргэн бүгдээрээ эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байсан юм.
- 55 настай эрэгтэй, энэ сарын 19-нд онош нь батлагдсан,
- 37 настай эрэгтэй, энэ сарын 22-нд онош нь батлагдсан,
- 89 настай эмэгтэй, энэ сарын 10-нд онош нь батлагдсан,
- 78 настай эмэгтэй, энэ сарын 10-нд онош нь батлагдсан,
- 89 настай эмэгтэй, энэ сарын 11-нд онош нь батлагдсан.
Биеийн байдал маш хүнд иргэн 109 байна гэж ЭМЯ-аас мэдээллээ.
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
1
1
626197
2 эможи
ARSLAN.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс