Монголд КОВИД-19 халдвар авсан хүүхдийн тоо 6615 хүрчээ
2021 оны 4 сарын 29
Боловсрол, шинжлэх ухааны яамнаас коронавирусний халдвар авсан хүүхдүүдийн талаарх тоон мэдээллийг танилцууллаа.
Монгол Улсын хэмжээнд 2021 оны дөрөвдүгээр сарыг 26-ны байдлаар нийт 6615 хүүхэд коронавирусний халдварт өртсөний 1504 нь 0-4 насны хүүхдүүд байгаа бол 5-9 насны 2155, 10-14 насны 2050, 15-18 насны 906 хүүхэд байна.
Нийт халдвар авсан хүүхдүүдийн 5864 нь буюу 88,4 хувь нь Улаанбаатар хотод хамаарч байна.
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
626189
0 эможи
ARSLAN.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс