Халдвар авсан 9 хүн нас барж, нас баралт 97 боллоо

2021 оны 4 сарын 28

Arslan.mn

Эрүүл мэндийн яамнаас өнөөдрийн /2021.04.28/ 11:00 цагийн ээлжит мэдээллээ өглөө. 

Өнгөрсөн 24 цагийн хугацаанд коронвирусний халдварын эсрэг шинжилгээг 11381 хүнд хийжээ. Үүнээс 1171 хүний шинжилгээнээс халдвар илэрчээ. Шинээр бүртгэгдсэн 1171 тохиолдлын 1092 нь Улаанбаатар хотод, 72 нь хөдөө, орон нутагт бүртгэгджээ.

Харин халдварын зургаан тохиолдол зөөвөрлөгдөж ирсэн бол нэг тохиолдол нь эмнэлгээс шалтгаалах халдвар байна. Ингэснээр улсын хэмжээнд халдвар авсан иргэдийн тоо 33013 боллоо. 

Тэгвэл өнгөрсөн хоногт халдвар авсан нь батлагдаж, хэвтэн эмчлүүлж байсан 490 хүн эдгэрч, ХӨСҮТ-өөс гарлаа. Улмаар улсын хэмжээнд 18033 хүн эдгэрээд байна.

Харамсалтай нь, өнгөрсөн 24 цагийн хугацаанд халдвар авсан есөн хүн нас барж, нас баралт 97 боллоо. 

Өнөөдрийн байдлаар 4703 хүн хэвтэн эмчлүүлж байна. Халдварын хөнгөн хэлбэрээр өвчилсөн 2635 хүн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байна. Мөн хүнд 406, нэн хүнд 103 хүн эмчлүүлж байна. Нэн хүнд хүний тоо нэг өдрийн дотор 20-иор нэмэгдлээ.

Arslan.mn

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
626122
0 эможи

Иргэн
2021-04-28 12:26
ХӨСҮТ-ийн тандалт судалгааны албаны дарга Байгалмаа тархалт буурч байна, хүндрэл буурч байна гэж 27-нд биечлэн 11 цагийн мэдээгээр худал мэдээлэл түгээлээ. Тархалт улам нэмэгдээд орон даяар болж тохиолдлын тоо 1000- аас буухаа болилоо. Хүндрэл хүнд хүний тоо нэмэгдэж олон хүн нас барах боллоо. Тийм байтал яахаараа тэдний судалгаа эсрэгээрээ гардаг байна даа. Хэний ч нүдэн дээр тоо баримт нь ил байхад хэний даалгавраар худал мэдээлэл өгч байгаа юм бэ. Ажлаа хийж чадахгүй бол больчих. Чиний худлаа томъёо чинь амьдралтай нийцэхгүй байгаа нь тодорхой байна шүү дээ. ЭМЯ энэ хүн худал мэдээлэл 27-ны өдөр тараасанд нь арга хэмжээ авах хэрэгтэй.
keyboard_arrow_up