СЭМҮТ: Та айдас, айдсын эмгэгийн ялгааг мэдэх үү
2021 оны 4 сарын 27
Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төвөөс "/СЭМҮТ/ цуврал зөвлөгөөг бэлтгэн хүргэж байгаа билээ. Хөл хориотой эдгээр өдрүүдэд ард иргэд халдвар авчих вий гэсэн айдастай байгааг нуух юун. Тэгвэл та айдас, айдсын эмгэгийн ялгааг мэдэх үү?
- Айдас бол аюул заналхийлсэн тодорхой нөхцөл байдалд үүсч буй хэвийн сэтгэл хөдлөл юм. Хүн болгон айдсыг мэдэрдэг.
- Айдсын эмгэг бол хүн айхааргүй зүйлээс буюу айдас хүрмээргүй нөхцөл байдлаас хар аяндаа, байн байн айхыг хэлдэг.
- Айдсын эмгэг нийт хүн амын дунд зонхилон тохиолддог сэтгэл түгших эмгэгийн нэгэн төрөл бөгөөд манай улсад 2009 онд хийсэн П.Пүрэвжаргал нарын гэр бүлийн хүчирхийлэлд өртсөн хүмүүсийн дунд хийсэн судалгаагаар талбайн айдас 37.3%, нийгмийн айдас 49.2%-ын тархалттай байсан.
- 2014 онд Н.Алтанзул нарын хүчирхийлэлд өртсөн хүүхдүүдийн дунд хийсэн судалгаанд өвөрмөц айдас 15.3%-ын тархалттай байсан байна.
- Хэрвээ таньд ямар нэгэн айдсын эмгэг байдаг бол мэргэжлийн сэтгэцийн эмч, сэтгэл засалчид хандаарай.
Мөн СЭМҮТ-ийн сэтгэцийн эрүүл мэндийн мэдээлэл олгох 24 цагийн 1800-2000 утсанд хандан сэтгэцийн эмчтэй ярилцаж, мэдээлэл авах боломжтой.
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
1
1
626094
2 эможи
ARSLAN.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс