Орхон аймаг лабораторийнхоо хүчин чадлыг нэмэгдүүлж, өдөрт хийх PCR шинжилгээний тоог 4-5 дахин нэмэгдүүлжээ

2021 оны 4 сарын 27

Arslan.mn

Орхон аймаг Вируслогийн лабораторийнхоо хүчин чадлыг нэмэгдүүлж, Нийгмийн эрүүл мэндийн төвд вируслогийн лабораторийг шинээр байгуулжээ. 

Ингэснээр аймгийн хэмжээнд өдөрт хийх PCR шинжилгээний тоо 4-5 дахин нэмэгдсэн төдийгүй бүс нутгийн түвшинд тандалт судалгаа хийх нөхцөл бололцоог бүрдүүлж байгаа юм. Уг лабораторийн тоног төхөөрөмж, лабораторийн байрны засвар, тохижилтод орон нутгийн төсвөөс 354 сая төгрөгийг шийдвэрлэжээ. 

Орхон аймгийн хэмжээнд коронавируст халдвар бүртгэгдсэнээс хойш 30 хоногийн хугацаанд PCR шинжилгээг 8,071 хүнд хийж 314 тохиолдол илрүүлсэн үр дүнтэй ажиллаж байна.

Түүнчлэн аймгийн Эрүүл мэндийн газраас иргэдийн сайн дураараа шинжилгээнд хамрагдах хүсэлтийг хүлээн авч аймгийн Шуурхай штабт танилцуулан хэлэлцүүлснээр сайн дурын шинжилгээ авах дөрвөн цэгийг 2021 оны дөрөвдүгээр сарын 22-ны өдрөөс эхлэн зохион байгуулан ажиллуулж эхэлсэн.

Өнөөдрийн байдлаар эдгээр цэгт 153 иргэнийг сайн дурын шинжилгээнд хамруулахад халдвар бүртгэгдээгүй аж.

Мөн Шуурхай хариу арга хэмжээний багууд болон иргэдийг шинжилгээнд хамрагдах үеийн эрсдэлээс сэргийлэх зорилгоор 15 явуулын цэгийг орон нутгийн санхүүжилтээр шийдвэрлэж шинжилгээг аюулгүй эрсдэлгүй нөхцөлд зохион байгуулан ажиллаж байна гэж Эрүүл мэндийн яамнаас мэдээллээ.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
626088
0 эможи

keyboard_arrow_up