ЭМДЕГ: Дараах 44 эмнэлгээс УЛАМЖЛАЛТ АНАГААХ УХААНЫ эмчилгээг хөнгөлөлттэй үнээр авах боломжтой

2021 оны 4 сарын 27

Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газраас /ЭМДЕГ/ 2021 онд даатгуулагчид эрүүл мэндийн тусламж үйлчилгээ үзүүлэх гэрээ бүхий эрүүл мэндийн байгууллагуудын жагсаалтыг иргэдэд зориулан цуврал болгон танилцуулж байна.

2021.04.26-ны өдрийн байдлаар Эрүүл мэндийн даатгалаар уламжлалт анагаах ухааны тусламж үйлчилгээ үзүүлэхээр дараах 44 эмнэлэг гэрээ байгуулсан байна.

-Та Эрүүл мэндийн даатгалын шимтгэлээ төлснөөр дараах эмнэлгүүдээс УЛАМЖЛАЛТ АНАГААХ УХААНЫ ТУСЛАМЖ, ҮЙЛЧИЛГЭЭ авах боломжтой. Эрүүл мэндийн даатгалын сангаас уламжлалт анагаах ухааны тусламж, үйлчилгээний төлбөрийг хамтын төлбөртэй байхаар заасан байна.

УЛАМЖЛАЛТ АНАГААХ УХААНЫ ТУСЛАМЖ, ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ТАЛААР

Уламжлалт анагаах ухааны тусламж, үйлчилгээг өмнөх журамд хэвтүүлэн эмчлэх тусламж, үйлчилгээ, улсын эмнэлгийн амбулаторийн үзлэг оношилгоо гэсэн төрлөөр зохицуулж байсан бол шинэчилсэн журамд өдрийн эмчилгээ, хувийн хэвшлийн эмнэлгийн амбулаторийн үйлчилгээг нээж өгсөн.

-Уламжлалт анагаах ухааны амбулаторийн тусламж, үйлчилгээ эмчийн илгээлтээр лавлагаа шатлалын уламжлалт анагаах ухааны тусламж, үйлчилгээ үзүүлэгч эрүүл мэндийн байгууллагад үзүүлсэн тохиолдол бүрийг нэг тохиолдол гэж тооцно. Амбулаторийн үзлэг оношилгооны өртөг 20,000 төгрөг байх ба ЭМД-ийн сангаас санхүүжүүлнэ. Үүнд: эмчийн үзлэг, зөвлөгөө, оношилгоо болон холбогдох бусад зардал хамаарна.

-Уламжлалт анагаах ухааны өдрийн эмчилгээ

Уламжлалт анагаах ухааны өдрийн эмийн эмчилгээ нь нэг оношоор 5-аас доошгүй хоног үргэлжлэх бөгөөд энэ хугацаанд үзүүлсэн тусламж, үйлчилгээг нэг багц гэж тооцно. Уламжлалт анагаах ухааны өдрийн эмчилгээний зардлын бүрэлдэхүүнд эмчилгээ хийх хугацаанд хэрэглэгдэх эм, тан, эмнэлгийн хэрэгсэл, эмчийн үзлэг, зөвлөгөө, бариа засал, оношилгоо шинжилгээ, сувилахуйн тусламж, үйлчилгээний зардал болон холбогдох бусад зардал хамаарна. Өдрөөр эмчлүүлэх тусламж, үйлчилгээний нийт зардлын 20.000 төгрөгийг даатгуулагч иргэн өөрөө хариуцан төлнө.

Даатгуулагчид уламжлалт анагаах ухааны өдрийн эмчилгээний тусламж, үйлчилгээ үзүүлж байх хугацаандаа тухайн оношоор нь хэвтүүлэн эмчлэх тасагт шилжүүлэн, эмчилсэн тохиолдолд зөвхөн хэвтүүлэн эмчлэх үеийн зардлыг холбогдох оношийн хамааралтай бүлгээр нь тооцон санхүүжүүлнэ.

-Уламжлалт анагаах ухааны хэвтүүлэн эмчлэх тусламж, үйлчилгээ

Уламжлалт анагаах ухааны хэвтүүлэн эмчлэх тусламж, үйлчилгээний суурь тарифийн хэмжээ /450,000 төгрөг/, бөгөөд хэвтүүлэн эмчлэх тусламж, үйлчилгээний нийт зардлын 15 хувийг даатгуулагч иргэн өөрөө хариуцан төлнө.

Уламжлалт анагаах ухааны эмчилгээний хугацааны туршид хэрэглэгдэх, эм, тан, эмнэлгийн хэрэгсэл, оношилгоо, шинжилгээ, эмчийн үзлэг, зөвлөгөө, бариа засал, сэргээн засах болон сувилахуйн тусламж, үйлчилгээний зардал, хоолны зардал болон бусад холбогдох зардал багтана. Өвчтөн энэ хугацаандаа тухайн эмнэлгийн тасаг хооронд шилжсэн тохиолдлыг нэг тохиолдлоор бүртгэж, шилжин хэвтсэн буюу өвчтний эмнэлгээс гарах үеийн оношийн хамааралтай бүлгийн дагуу зардлыг санхүүжүүлнэ.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
626077
5 эможи

keyboard_arrow_up