СЭТГЭЛ ЗҮЙЧ: Сэтгэл зүйн дархлаа сайтай хүмүүс ямар нэг ӨВЧНӨӨР ӨВДӨХ нь бага байдаг

2021 оны 4 сарын 27

Arslan.mn

Хөл хорионы үеийн сэтгэл зүйн дархлааны талаар СЭМҮТ-ийн зөвлөх эмч /сэтгэцийн зөвлөх зэрэгтэй/, клиникийн профессор Д.Лянхуа дараах зөвлөгөө, мэдээллийг өглөө.

Короновирусын халдвар анх гарахад дэлхий нийтээрээ битүү айдаст автаж урьдчилан таамаглах ямар ч аргагүй хүний амь насыг үй олноор халдварлуулж хөнөөдөг маш хурдан тархдаг вирус юм байна гэсэн ерөнхий л ойлголттой байлаа. Өвчин улам даамжирч улс орон бүрийг хамарч нас баралт нэмэгдэх тутам тухайн орны ард түмний дунд нийтийг хамарсан айдас хүйдэс газар авч байсан боловч уг өвчнөөр өвдсөн хувь хүмүүс сэтгэл хүчтэй цочирдох эмгэгийн хариу урвалд өртөж эхэлсэн.  Дэлхий нийтээрээ сэтгэл зүйн хүчтэй дарамтанд өртсөн.

Манай улсад ч ялгаагүй 2020 онд монголчууд нийтээрээ битүү айдастай байсан боловч сэтгэл түгшилт, сэтгэл гутралын хариу урвалын хүч сул, харин өдөр тутмын ахуйн хүрээнээс үүдэлтэй дэг журам, албан ажлын дүрэм журамд өөрчлөлт орсонтой холбоотой уур бухимдал, төрх үйл, харилцаа хандлагын өөрчлөлт нийтлэг ажиглагдаж эхэлсэн.

2020 оны 11- р сарын 7-нд Монгол улсад дотоодын халдвар бүртгэгдэх үед нийгмээрээ сэтгэл зүйн шоконд орж айдас хүйдсийн хүч дээд цэгтээ хүрч бүх хүмүүс албан газар, яам тамга хувь хүмүүс сандралдаж учир начраа олохгүй үймэлдсэн. Эмнэлгүүд ч тэр цар тахлын халдвар бүртгэгдэх үед баримтлах ёстой дүрэм журмаа хамгийн сайн мэддэг менежерүүд хүртэл будилж байлаа. Эмч нар ч тэр амьдралд нь анх удаа ийм зүйл тохиолдож байгаа болохоор бүгд айж, түгшиж, сандарч мэгдэж, буруу зөрүү алдаа эндэгдэл гаргачих вий гэсэн айдастай ч хичээсээр байгаа.

Харин хувь хүмүүст ковидоор өвдөж эхэлсэн цагаас эхлэн сэтгэлийн хүчтэй хямралууд улам хүчтэй илэрч стресст өртөж улмаар нийтээрээ бухимдах, уурлах, бухимдлаа сошиалд илэрхийлж хүн бүр лүү дайр үйлдэл ажиглагдаж эхэлсэн. Одоо ч энэ байдал үргэлжилсээр байгаа. Энэ бол нийгмээрээ сэтгэлийн гэмтэл авсаны хариу урвалыг илэрхийлж байгаа үйлдэл юм.

Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төвийн эмч нарт хандаж байгаа ихэнхи хүмүүс айдас, түгшүүрээс үүдэлтэй нойрны хямралтай, ууртай уцаартай, бухимдалтай, биеийн талын зовууриуд ихтэй, ялангуяа зүрх судас, амьсгалын талын өгүүлэмжтэй, дийлэнхи нь сэтгэл гутралтай, ирэйдүйдээ итгэх итгэл найдвар нь алдагдсан байдалтай хандаж байна.

Дээрхи шинж тэмдэг, хам шинж илэр ч байсан хүмүүст эмийн эмчилгээнээс илүүтэй сэтгэл заслын арга үр дүнтэй байсан ба бидний тэр болгон хийгээд байдаггүй сэтгэл заслын ухааруулан ойлгуулах арга нь илүү үр дүнгээ өгч байна. Энэ өвчнөөр өвдөхгүй байх урьдчилан сэргийлэх боломж гарц байгааг ухаарч ойлгосноор илэрч байсан шинж тэмдгүүд аяндаа арилж байлаа.

"Иргэд вакцинд хамрагдаж эхэлсэн тул дархлаагаа дэмжиж, халдвар хамгааллаа сайтар сахиж байхад ковидоор өвдөхгүй байх бололцоотой"

Нийтийг хамарсан сэтгэл зүйн хямрал нь тухайн үүсгэгч, өдөөгчийн талаар нарийн ойлголт мэдээлэл авч, яаж урьдчилан сэргийлэх болон яавал энэ өвчнөөр өвдөхгүй байх талааар ойлгож мэдсэнээр ихэнхи хүмүүс нь сэргийлж чадаж байхад байгалийн төрөлхийн өгөгдлөөрөө илааршиж байгаа нь ч харагдаж байна.

Ер нь сэтгэл зүйн дархлаа сайтай, тогтвортой сэтгэл зүйтэй хүмүүс ямарваа нэг өвчнөөр өвдөх нь бага байдаг. Харин сэтгэл зүйн хувьд эмзэг, аливаа зүйлийг хэтрүүлэн боддог, өөртөө хамаатуулах зэрэг нь сэтгэцийн тулгамдсан асуудалд хүргэж өвчний шинж тэмдгийг хүндрүүлэх магадлалтай байна.

Ковид-19 өвчний гарал үүсэл нь тодорхой эмнэлзүйн явц, урьчилан сэргийлэх аргуудыг ч нийт хүмүүс мэддэг болсон, вакцин гараад ирсэн, нийт хүмүүсийн тодорхой хэсэг нь вакцинд хамрагдсан энэ үед сэтгэл зүйн байдлаа тогтвортой хадгалж дархлаагаа дэмжиж, халдвар хамгаалалтын дүрэм журмаа сайтар сахиж байхад уг өвчнөөр өвдөхгүй байх бололцоотой гэж зөвлөж байна.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
626075
0 эможи

СЭМҮТ
Д.Лянхуа

Холбоотой мэдээ

keyboard_arrow_up